“ ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ХОГ ХАЯГДАЛ 2016 ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН IV БАГА ХУРАЛ
БАГА ХУРЛЫН МЭДЭЭ
Монгол орны хог хаягдлын өнөөгийн төлөв, цаашдын менежментийн хөгжлийн тухай эрдэм шинжилгээ, онол, практикийн чиглэлээр холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, их дээд сургуулиуд энэ сэдвийн дор амжилттай оролцож, олон сонирхолтой сэдвээр илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Тус хуралд БОНХАЖЯам, Нийслэлийн тамгийн газар, Нийслэлийн ЗАА, ЭМЯам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэрийн газар, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг,Голландын Delft Их Сургууль, Чехийн КАРИТАС ТББ, МУИС болон ШУТИС-ийн 5 бүрэлдэхүүн сургуулиуд нийт 40 гаруй байгууллага оролцож, 26 илтгэл хэлэлцэн 103 хүн оролцлоо.
Тус хурлаар өнөөгийн манай улсад хог хаягдлын талаар хэрэгжүүлж буй хог хаягдлын эрхзүйн орчин, хатуу болон аюултай хог хаягдлын ангилал, боловсруулалт, дахин ашиглалт зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн нь төрийн болон төрийн бус байгууллага, ялангуяа судлаач, магистр, бакалавр оюутнууд харилцан мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг идэвхжүүлэх өргөн боломжуудыг нээж өглөө.
Уламжлал болгон зохион байгуулдаг “ Тогтвортой хөгжил-хог хаягдал ” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг жил бүр ШУТИС-ийн БАС, “Ногоон технологи-байгууламж”-ийн судалгааны профессорын баг амжилттай зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн үйл ажиллагааг дэмжсэн БАС-ийн Захирлын Зөвлөл, оролцогчдын өмнөөс талархал илэрхийлье.

ШУТИС. БАС-ийн ХБОИСалбар
2016.04.29
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.