ОХУ-ын Новосибирск хотноо жил бүр уламжлал болон зохиогддог “Инженер – комьпютер график”-ийн бүх орос, олон улсын оролцогч бүхий олимпиадад БАС-ийн зурагзүйн багш Б. Батсүрэнгээр удирдуулсан манай сургуулийн оюутнуудын баг амжилттай оролцоод ирлээ.
Тус олимпиадын “3D загвар зохиох” төрөлд Е.Жүзжасар /МеxТС/, А.Идэрбат /ҮТС/ нар багаар оролцож 4-р байр, “Нэгж угсрааны загварчлал” төрөлд Е.Жүзжасар /МеxТС/ 7-р, А.Идэрбат /ҮТС/ 20-р, Х.Отгонзаяа /ГУУС/ 21-р, Х.Галхүү /БАС/ 29-р байр тус тус эзэллээ.
Мөн Новосибирск–Академский город-д байрлах шинжлэх ухааны төвөөр зочлон Инженерийн зураг төслийн өнөөгийн түвшин, шинэчлэл, үйлдвэрлэлд ашиглагдаж буй байдалтай танилцсан.
.jpg)
.jpg)
Манай хамт олон оюутнуудын зурагзүйн боловсрол, чадварыг гадаад орны түвшинд сорьж, мөн туршлага солилцон, хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалтын үр дүнгээ дээшлүүлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ.
13 дахь жилдээ зохиогдож тус олимпиадад 5 дахь удаагийн оролцогчид болсон оюутнуудаа сурлагын амжилт хүсэж, дэмжиж ажилласан ШУТИС-ийн болон БАС-ийн захиргаа, ШУТИС-ийн бүх багш нартаа талархалаа илэрхийлье.
БАС. Инженерийн зурагзүйн хамт олон
7-р байр эзэлсэн Е. Жүзжасарийн гүйцэтгэсэн ажлын зургууд
.jpg)
.jpg)
.jpg)
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.