Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга, Архитектурын сургуулийн Дэд профессор Балжаагийн Оюунчимэг Төрийн дээд шагнал "Алтан гадас" одон хүртлээ.
Засгийн газрийн 3-р сарын 16-ны 17-р тогтоолоор Барилга, архитектурын сургуулийн Дэд профессор Балжаагийн Оюунчимэг Төрийн дээд шагнал "Алтан гадас" одон хүртэн ШУТИС-ийн Ректор хүлээн аван баяр хүргэлээ. Б.Оюунчимэг багшийг багшлах болон эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажлын дадлагыг адил тэгш эзэмшсэн, зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх чадвартай төдийгүй сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, барилга угсралтын байгууллагын оновчтой хүчин чадлыг тодорхойлох бүтээл дээр ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.
Б.Оюунчимэг багшлах хугацаанд өөрийн заадаг Эдийн засгийн онол, Макро эдийн засаг, Микро эдийн засаг, Барилгын эдийн засаг, Санхүүгийн менежмент, Хөрөнгө оруулалтын менежмент зэрэг хичээлийн онолын мэдлэгийн төвшинг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.
Б.Оюунчимэг эрдэм шинжилгээний ажлын чиглэлээр Ашгийн хуваарилалт, Ногдол ашиг капиталын хүү, Бизнесийн байгууллагын хөрөнгө оруулалтын өөрийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж, Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх асуудалтай холбогдсон сэдвүүд, Эрдмийн ажлын удирдагч, зөвлөх нартай хамтарсан Построение коэффициентов, учитывающих региональные условия строительства, Определение оптимальной величины степени сосредоточенной деятельности строительных организаций, Методика определения оптимальной величины мощности строительных организаций с учетом рассредоточенности строительства (Сборник докладов XI Академических чтений МАН ВШ) зэрэг нийт 34 бүтээл бичиж хэвлүүлсэний дээр “Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх арга зам” сурах бичиг бичиж, ”Бодомж-1” ном редакторлаж нийтийн хүртээл болгосон байна.
"Алтангадас одон” -оор шагнагдсан Б.Оюунчимэг таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН ПРОФЕССОР, БАГШ, СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон усны менежмент” сэдэвт ахисан түвшний сурах бичиг хэвлэгдэн гарлаа.
Шинэ номын нээлт, хэлэлцүүлэгт урьж байна.
Төрийн одон медаль хүртсэн багш нарт хүндэтгэл үзүүллээ.