Барилга Архитектурын Сургуулийн Эрдэм шинжилгээний хурал
Барилга Архитектурын Сургуулийн ЭШХ-ын 2-р шат 3-р сарын 17-ны өдөр E-604 тоот ангид болж өндөрлөлөө. Барилга, Хүрээлэн буй орчин, Архитектур, Зураг зүйн чиглэлээр шалгарсан нийт 11 илтгэл хэлэлцэгдсэн бөгөөд эхний 3 байранд:
Тэргүүн байр: "Наамал банзан дамнурууны хүчитгэлийн төрлүүд" сэдвээр
Илтгэгч: Б. Булган, М. Лхагвасүрэн, Д. Мягмар-эрдэнэ, Г. Болд-Эрдэнэ
Удирдагч багш: О. Алтанзагас
Дэд байр: "Барилгын тооцооны программ" сэдвээр
Илтгэгч: Г. Мөнхтулга
Удирдагч багш: О. Алтанзагас
Гутгаар байр: "БАС-ийн Архитектур мэргэжлийн сургалтын орчинд хийсэн судалгаа" сэдвээр
Илтгэгч Д. Өлзийбаатар, Д. Номин-Эрдэнэ
Удирдагч багш: У. Өэлүн
Барилга Архитектурын Сургуулийн ЭШХурлаас шалгарсан нийт 5 илтгэл ШУТИС-ийн Оюутны “Эрдмийн XVI Чуулган”-д оролцох юм.
Бакалаврын эрдэм шинжилгээний бага хурлын үнэлгээний комисс
Комиссын дарга: ЭНБДарга Ц. Оюунцацрал
Гишүүд: ХБОИСалбарын эрхлэгч Б. Болд
БИСалбарын дэд проффессор М. Сугар
ХБОИСалбар ахлах багш Ц. Цацрал
ХБОИСалбарын ахлах багш Б. Нарантуяа
ХБОИСалбарын ахлах багш Б. Мөнхбаяр
Архитектурын салбарын ахлах багш Э. Пүрэв-Эрдэнэ
Архитектурын салбарын ахлах багш Ж. Энхтүвшин
Уг хуралд оролцсон бүх оюутнууддаа баяр хүргье.
Мэдээ гаргасан
БАС-ийн Оюутны Зөвлөлийн дарга А. Анхтамжид
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.