"Азийн байгалын шинжлэл ба инженерийн ухаан"
сэдэвт олон улсын хурал боллоо
2016 оны 2-р сарын 1-ээс 4-ний өдрүүдэд Япон улсын Фукуока хотод болсон "Азийн байгалын шинжлэл ба инженерийн ухаан" сэдэвт олон улсын хуралд оролцож "Иргэний байгууламжийн инженер", "материал судлал" секцүүдийн хуралдаанд оролцож голлох илтгэлүүдийг сонссоны гадна 2-р сарын 2-ны өдрийн Барилгын инженерийн салбарын хуралдаанд постер итлгэл гаргаж хэлэлцүүлэгт оролцов. Хуралдааны үеэр зохион байгуулагдсан дээд боловсролын хөгжлийн асуудал илтгэлийн хэлэлцүүлэгт мөн оролцов.
Хурлын хөтөлбөрийн дагуу 2-р сарын 3-нд зохионбайгуулагдсан Фукуока хоттой танилцах аялалд оролцож хотын түүх, соёлын дурсгалт газрууд болон тус хотын барилга, хот байгуулалтын явцтай нүдээр үзэж сонирхоход маш сонирхолтой байв.
Экскурсын хүрээнд тус хотын далан эрэг дээрх Хубилай хааны монгол цэргийн байлдаж байсан газар, тэдний оршуулгын газарт очиход сэтгэл хөдлөж байлаа.
Хурлын материалыг электрон хэлбэрээр авсан тул магистр, доктор оюутанд зориулсан онолын семинар явуулах материал бүрдүүлж ирлээ.
Товч тайлан бичсэн:
БИС-ын зөвлөх профессор, академич Д.Дашжамц
Asian Conference on Engineering and Natural Sciences

,
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.