Оюутныг эрүүл мэндийн даатгалд хамруулах тухай
2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан МУ-ын “Эрүүл мэндийн даатгалын хууль”-н 4.2-д Монгол улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчид ЭМД-ын шимтгэлийн 23040 төгрөгийг СБД-ийн Нийгмийн даатгалын /Хаан банк 5009209225, Төрийн банк 10090019687/ тоот дансанд тушаасан баримтын эх хувь, ЭМД-ын дэвтэрийн хамт 2016 оны 3 дугаар сарын 15-ны дотор Сургалтын албанд хураалгаж эрүүл мэндийн даатгалдаа хамрагдана уу.
Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч нь шимтгэлээ 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн өөрөө хариуцан төлнө.
Даатгуулагч
|
Даатгуулагчийн төрөл |
ЭМД-ын шимтгэлийн хувь |
ЭМД-ын шимтгэлийг хариуцан төлөх эзэн |
|
Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч |
Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%-аас доошгүй |
|
Мэдээг бэлтгэсэн: СА
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.