Барилга Архитектурын Сургуулийн хамт олон XVII-р жарны гал бичин жилийн сар шинийн золголтоо хийлээ
Барилга Архитектурын Сургуулийн хамт олон XVII-р жарны гал бичин жилийн сар шинийн золголтоо хийлээ. Сар шинийн золголтонд БАС-ийн захиргаа, профессор багш нар болон ахмад багш нар оролцож ирэх жилдээ сайн сайхан байж, өөдлөн дэвжих ерөөл солилцон, ахмад буурлуудынхаа сургаалийг сонссон сайхан арга хэмжээ болов.
БАС-ийн захирал Э.Нинжгарав арга хэмжээг нээж үг хэлсэн бөгөөд үйл ажиллагааны үеэр үндэсний өв уламжлал, соёлыг сурталчилах зорилготойгоор хамгийн сайхан үндэсний хувцастай багш ажилтан болон нарийн чамин хийцтэй хөөрөг, даалинг шалгарууллаа.
Гарч буй Гал бичин жилдээ нийт профессор, багш, ажилтан, ажиллагсад та бүхэн амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Аз Эко ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА,
“ТӨМӨРБЕТОНЫ АЯН-2026” амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш, дэд профессор Б.Аюурзана Италийн Катаниагийн их сургуульд ажиллаад ирлээ.