
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2015-2016 ОНЫ НАМРЫН УЛИРАЛД БАКАЛАВРЫН ЗЭРГЭЭР ТӨГСӨГЧ ОЮУТНУУДДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!
Барилга, Архитектурын Сургуулийн төгсөгчдөд диплом гардуулах ёслол нь 2016 оны 1-р сарын 25-ний өдөр болж өндөрлөлөө. Уг үйл ажиллагаанд ШУТИС-ийн Сургалтын бодлого чанарын албаны дарга Д.Ганхуяг, БАС-ийн захирал Э.Нинжгарав болон салбарын эрхлэгч, профессор багш нар оролцлоо.

Нийт төгсөгч оюутнуудаас ШУТИС-ийн хэмжээнд 18 оюутан, Барилга, Архитектурын Сургуулийн хэмжээнд доорх нэр бүхий 6 оюутан “ОНЦЛОХ” диплом хүртсэн.
БАРИЛГЫН МЕНЕЖМЕНТ мэргэжлийн бакалавраар
ИРГЭНИЙ БА ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА мэргэжлийн бакалавраар
САНТЕХНИК, ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖ мэргэжлийн бакалавраар
Мөн “ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ”-аар “Иргэний ба Үйлдвэрийн Барилга” мэргэжлийн бакалавраар төгсөж буй СҮРЭНХҮҮГИЙН ГАНХҮҮ шагнууллаа.

Нийт төгсөгчдөдөө баярын мэнд хүргэж цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Мэдээг бэлтгэсэн: БАС-ийн ОЗ
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.