БНЭУ-ын Адамас Их Сургуулийн зочид төлөөлөгчид ШУТИС-ийн
Барилга Архитектурын сургуульд айлчлав
2016 оны 1-р сарын 10-ны өдөр ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуульд Энэтхэг улсын Адамас Их Сургуулийн үүсгэн байгуулагч Rice группын ерөнхийлөгч Сурожит Бисвас, Адамас Их Сургуулийн захирал Самит Рай, Адамас Их Сургуулийн гадаад харилцааны албаны дарга Паримал Чандра Бисвас нар айлчиллаа. Айлчлалын үеэр ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, БАС-ийн захирал Э.Нинжгарав, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Оюунцацрал нартай уулзан 2 их сургуулийн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
Мэдээ бэлтгэсэн: ЭША
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Аз Эко ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА,
“ТӨМӨРБЕТОНЫ АЯН-2026” амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш, дэд профессор Б.Аюурзана Италийн Катаниагийн их сургуульд ажиллаад ирлээ.