Бүх Оросын нээлттэй олимпиадад ШУТИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
2015-11-04
Оросын Холбооны Улсын МИХТХ (Московский государственный университет тонких химических технологий имени М.В Ломоносова) сургууль дээр 2015 оны 10 сарын 19-24 хооронд зохиогдсон “Инженерная графика” (инженерийн зурагзүй), “Начертательная геометрия” (дүрслэх геометр), “Компьютерная графика” (Компьютер график) хичээлийн, бүх Оросын нээлттэй олимпиадад оюутан Б.Анхбаяр (БАС), Е.Жүзжасар (МехТС), Б.Цэнгүүнбилэг (ЭХС) нар багш Ч.Мягмаржавын (БАС) удирдлага дор оролцоод ирлээ. Олимпиадад Монгол улсын 1, ОХУ-ын бүс нутгуудаас шалгарсан 22 их сургуулийн нийт 98 оюутан оролцлоо.
Дүрслэх геометрийн (начертательная геометрия) төрөлд оролцсон Б.Анхбаяр (БАС) хувийн дүнгээр 8-р байранд шалгарлаа. Хэрэв бага зэрэг алдаа гаргаагүй бол манай оюутан эхний гурван байрын аль нэгийг эзлэх бүрэн боломжтой байсныг олимпиадын шүүгчдийн ахлагч профессор Вышнепольский В. И хаалтын ажиллагаан дээр тусгайлан онцолж байлаа. Энэ төрөлд нийт 69 оюутан оролцсон.
.jpg)
Компьютер график (компьютерная графика) төрөлд оролцсон Е.Жүзжасар (МехТС) 9-р байр эзэлсэн. Энэ төрөлд 21 сургуулийн нийт 74 оюутан оролцсон.
.jpg)
Инженерийн зурагзүй (инженерная графика) төрөлд оролцсон Е.Жүзжасар (МехТС) 31-р байр, Б.Цэнгүүнбилэг (ЭХС) 65-р байр эзэлсэн. Энэ төрөлд 20 их, дээд сургуулийн нийт 73 оюутан оролцлоо.
.jpg)
ШУТИС-ийн багш, оюутнууд тус олимпиадад амжилттай оролцсон нь манай сургуулийн зурагзүйн сургалт зохих түвшинд явагдаж буйг харуулахын зэрэгцээ, цаашид юун дээрээ илүү анхаарал хандуулах, мөн сургууль хооронд сургалтын арга туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой ажил боллоо.
Олимпиадад оюутан, багш нараа оролцуулахад дэмжлэг үзүүлсэн ШУТИС-ийн захиргаа, БАС, МехТС, ЭХС-ийн удирдлагууд болон хамт олондоо талархал илэрхийлье. Мөн амжилттай оролцсон оюутнууддаа талархал илэрхийлье.
БАС. Архитектурын салбар
Мэдээг бэлтгэсэн Ч.Мягмаржав.
Японы EX RESEARCH INSTITUTE LTD, YOKOHAMA URBAN SOLUTION ALLIENCE болон ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхим, НААНОВО ГРИН ЭНЕРЖИ ХХК хамтран “ WORKSHOP ON INTEGRATED WASTE MANAGEMENT IN ULAANBAATAR CITY, MONGOLIA” ШУТИС-ийн Номын сангийн Хурлын зааланд 2026.01.16-д зохион байгууллаа.
БАС-ийн багш, ажилтнууд Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
Д.БАТТОГТОХ БАГШИЙН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ ГЕОМЕТРИЙН ШУТИС-ИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“АВТО ЗАМ-2025” АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
JOINT CONFERENCE OF THE ISEC 2025 / ASEA SEC 7 олон улсын эрдэм шинжилгээний хурал