“УЛААНБААТАР 2015” ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, АРХИТЕКТУРЫН СЕМИНАР БОЛЖ ӨНДӨРЛӨВ
Монгол, Франц улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар 2015” хот төлөвлөлт, архитектурын олон улсын семинар 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн засаг захиргааны 5-р байрны Нийслэлийн иргэний танхимд болж өндөрлөв.
Энэхүү семинарыг ШУТИС-ийн БАС-ийн Архитектурын салбар, Парис Ла Виллетийн Архитектурын үндэсний дээд сургууль /ENSAPLV/, Монгол улс дахь Францын элчин сайдын яам, Улаанбаатар хотын захиргаа, Парисийн хот тохижилтын газар /APUR/ ба бусад байгууллагууд хамтран зохион байгуулсан бөгөөд “Гэр хороолол ба хотын зах”, “Орчин үеийн өндөр барилгууд ба төвлөрөл”, “Монгол Улсын хотжилт: Жирийн хот уу эсвэл онцгой нэгэн хот уу?” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
“Улаанбаатар 2015” судалгааны хамтарсан төсөл нь өмнөх жилийн төслүүдийн үргэлжлэл бөгөөд 2013 оноос хойш ШУТИС, БАС-ийн Архитектурын салбарын ахлах багш А.Өэлүн, ахлах багш С.Амгалан, Парис Ла Виллетийн Архитектурын үндэсний дээд сургуулийн багш Оливье Бушерон, багш Мари-Анита Палумбо болон Монгол-Францын магистр оюутнууд нийслэл хот дахь биет болон нийгмийн орон зайн хувьсал, өөрчлөлтийг судласан бол 2014 онд хотын барилгажилтын түүх, түүний орчин үеийн өөрчлөлт, хувьсал болон социализмын үед баригдсан барилгуудын цаашдын ирээдүйн талаар судалгаа явуулсан байна. 2015 онд төслийн багийнхан “Хотын зах” сэдвийг хөндөн, хотын төв ба хотын захын хоорондын зохицолдолгоог тодруулахыг зорьжээ.
Энэхүү уулзалт семинарын төгсгөлд хот төлөвлөлт, архитектур, хүн судлалын мэргэжилтэн, эрдэмтэн багш нар зэрэг төрөл бүрийн мэргэжилтэн, судлаачид сэдвийн хүрээнд санал бодлоо солилцон, өөрийн гэсэн онцлогтой хотын талаар нэгдсэн дүгнэлт гаргаж санал солилцсон.

.jpg)
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.