Мэдээллийн технологийн шинэ боломжуудын танилуулга
10-р сарын 2 ны 14.00 - 18.00 цагийн хооронд Эрдэм шинжилгээ, судалгааны нээлттэй лабораторийн нээлт, шинэ тоног төхөөрөмжүүд, бүх сургуулийн багш оюутнууд хамтарсан судалгаа хийх баг бүрдүүлэх, мэдээллийн технологийн шинэ боломжуудтай танилцуулах өдөрлөг Е-Нээлттэй Институтын 405 тоот өрөөнд явагдана.
Энэхүү арга хэмжээнд оролцсоноор
- Сүүлийн үеийн шинэ технологиудтай танилцах
-Эдгээр технологи ашигласан судалгааг хийдэг, хамтарч ажиллах боломжтой Японы профессоруудын семинарт сууж, хамтарсан хөтөлбөр, хамтарсан судалгаа хийх боломжуудын талаар санал солилцох
- ЭШ, судалгааны шинэлэг сэдэв сонгох
- Хамтарсан судалгааны багт орж ажиллах, хамтарч старт-ап байгуулах
- Оюутнуудын төгсөлтийн ажлыг инноваци-д чиглүүлэх
- Японд болдог олон улсын үзэсгэлэн, тэмцээнд оролцсон монгол оюутнуудын бүтээлүүд г.м-тэй танилцах юм.
Мэдээллийн технологи нь бүх салбарыг хамарсан шийдлүүдийг бий болгодог тул бүх сургуулийн олон төрөл мэргэжлийн багш нар хамтран ажиллах нь илүү үр дүнд хүргэнэ гэдэгт итгэж байна.

Виртуал лабораторын танилцуулгыг эндээс харна уу.
Виртуал лабораторын төхөөрөмжүүдийн танилцуулгыг эндээс харна уу.
Та бүхэн нийт багш, оютунуудаа өргөнөөр оролцуулна уу.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.