Шагнал авсан Профессор, Багш, Ажилтан нартаа баяр хүргье.
Олон улсын багш нарын өдөр, Монголын багш нарын баярыг тохиолдуулан ШУТИС-ийн багш, ажилтан нар 2015 оны 9-р сарын 30-ны өдөр БСШУЯ-ны шагнал болон Эрдмийн зөвлөл, Ректорын нэрэмжит шагналаар шагнагдлаа.
БСШУЯ-ны “Жуух бичиг”-ээр Барилга, Архитектурын Сургуулийн Архитектурын салбарын ахлах багш Э.Пүрэв-Эрдэнэ, ахлах багш Б.Жигжид, Барилгын инженерийн салбарын ахлах багш Ж.Алтанцэцэг, Сургалтын албаны ажилтан Ц.Цацралчимэг, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналаар Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Оюунцацрал нар тус тус шагнагдав.
Нийт шагнал авсан профессор, багш, ажилтан нартаа цаашдын ажилд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.