МОНГОЛ УЛС- ГҮҮРИЙН ЗАСВАР АРЧЛАЛТЫН ЧАДАВХИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ
ГҮҮРИЙН ЗАСВАР АРЧЛАЛТЫН ЦИКЛИЙН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН СЕМИНАР
1. Цаг хугацаа:2015 он 9 сар 10 өдөр (Пүрэв гариг), 9:00~12:00
2. Байрлал:Чингис зочид буудал, 1 давхар “Хаан” танхим
3. Семинарын зорилго
ЖАЙКА ОУБ-аас хэрэгжүүлж буй гүүрийн засвар арчлалтын чадавхийг хөгжүүлэх төслийн хүрээнд гүүрийн засвар арчлалт, хүчитгэлийн технологи дамжуулах зорилго, агуулгын талаар олон нийтэд мэдээлж, гүүрийн засвар арчлалтын чухал ач холбогдол, техникийн ур чадвар, технологи арга барилын талаарх олон нийтийн мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гүүрийн засвар арчлалтын циклийн талаарх ойлголт ухагдахууныг түгээн дэлгэрүүлэх зорилготой.
4. Семинарын агуулга:
08:30~09:00: Зочид цугларах, суудалдаа суух
09:00~09:15: Нээлтийн мэндчилгээ (ЗТЯ Авто Замын Тээврийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газар)
09:15~09:45: Гүүрийн засвар арчлалтын чадавхийг хөгжүүлэх төслийн талаар (Жайка Төслийн Баг)
09:45~10:15: Гүүрийн үзлэгийн гарын авлагын тухай (ЗТЯ)
10:15~10:45: Гүүрийн засвар хүчитгэлийн ажлын аргачлалыг сонгох гарын авлагын тухай (НАЗГ)
10:45~11:15: Гүүрийн засвар арчлалтын мэдээллийн сангийн тухай (НАЗГ)
11:15~11:45: Улаанбаатар хотын гүүрийн засвар арчлалт, хүчитгэлийн туршилтийн ажлын талаар (Жайка Төслийн Баг)
11:45~12:00: Асуулт хариулт
12:00~12:15: Анкет судалгаа (Жайка Төслийн Баг)
12:15~12:30: Семинарын хаалт (НАЗГ-ын дарга)
Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.