ШУТИС-ийн БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ БОЛОН НАГОЯГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАМТАРСАН СЕМИНАР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль болон Нагоягийн Их Сургуулийн хамтарсан "Барилга ба Хүрээлэн буй орчин" сэдэвт анхдугаар семинар 2015 оны 09 сарын 03-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Хамтарсан семинарт Нагоягийн Их Сургуулиас 3 профессор багш, Япон, БНХАУ, Филиппин, Вьетнам, Камбож зэрэг улсын нийт 19 магистрант оюутнуудаас бүрдсэн баг хүрэлцэн ирлээ.
Хурлын хүрээнд Нагоягийн Их Сургуулийн профессор Hiroki TANIKAWA "Weight of Cities-Material Stock and Flow Analysis for Sustainability", профессор Shinichiro NAKAMURA "What is the Land Design Research for Changing World?", профессор Masaru SHIMIZU "Fatigue in Steel Structures-Evaluation and Repair" сэдвээр, Барилга, Архитектурын Сургуулийн БИ салбарын ахлах багш Ц.Цоггэрэл "Investigation of Dynamic Characteristics of the Buildings-Structural Health Monitoring System", ХБОИ салбарын багш С.Алтансүх "Maintenance and Adjustment of Wastewater Treatment Plant", ХБОИ салбарын багш Б.Билгүүн "Heat Energy Auditing for a Small House", Архитектурын салбарын багш А.Билигт "Gate of the City-Multifunctional Transportation Buildings", Архитектурын салбарын багш Э.Болорцэцэг "The Public Open Space in Ger Settlement and Resident's Need " сэдвээр тус тус лекц уншив. Мөн хоёр сургуулийн магистрант оюутнууд өөрсдийн судалгааны ажлын чиглэлээр илтгэл тавьж, харилцан санал солилцов.
Хамтарсан семинарыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тохиролцсон бөгөөд 2 дахь удаагийн семинар 2016-2017 хичээлийн жилд Нагоягийн Их Сургууль дээр зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа тул сонирхсон профессор, багш судлаачид, ахисан түвшний оюутнууд өөрсдийн илтгэлээ Барилга, Архитектурын Сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн даргад ирүүлэх боломжтой.


Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.