ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн оюутнууд YOSAKOI Summer School 2015-д амжилттай оролцоод ирлээ.
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн 3-р курсийн оюутнууд болох А.Ганцоож, Э.Ууганчимэг нар 2015 оны 8 сарын 3-наас 12-ны өдрүүдэд Япон улсын Кочигийн Технологийн Их Сургууль (КТИС) дээр зохион байгуулагдсан YOSAKOI Summer School 2015-д амжилттай оролцоод ирлээ.
КТИС нь YOSAKOI Summer School-ийг 2012 оноос хамтын ажиллагаатай Азийн их дээд сургуулиудын оюутан залуусыг Япон улсын шинжлэх ухаан, технологи, соёл, зан заншилтай танилцуулах үүднээс уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм.
Энэ жил КТИС-ийн төгсөгч БАС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Оюунцацрал өөрийн ажиллаж байгаа сургуулиас 2 оюутаныг YOSAKOI Summer School 2015-д оролцуулах хүсэлтэй байгаагаа КТИС-ийн гадаад харилцаанд уламжласнаар анх удаагаа тус сургуулиас оюутан залуусын төлөөлөл оролцох боломж бүрдсэн юм. Оролцогч 2 оюутныг БАС-ийн оюутнуудын дунд нээлттэйгээр англи хэлний бичгийн шалгалт болон аман ярилцлагын үр дүнд сонгон шалгаруулсан бөгөөд YOSAKOI Summer School 2015-д оролцсон дээрх оюутнуудын бүх зардлыг Японы Шинжлэх Ухаан, Технологийн Сангаас санхүүжилсэн болно.
БАС-ийн ЭША.
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.