“БАРИЛГЫН МАТЕРИАЛ” хичээлийн УЛСЫН V Олимпиад амжилттай
зохион байгуулагдлаа
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “БАРИЛГЫН МАТЕРИАЛ ХИЧЭЭЛИЙН УЛСЫН V ОЛИМПИАД” 5 сарын 16 нд ШУТИС-ийн БАС дээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн олимпиадаас эхлэн уг олимпиадыг “Барилгын материалын технологи инженер” мэргэжлийн анхны гуравхан багшийн нэг, “Профессор, доктор ЧОГЗОВЫН ДЭНДЭВДОРЖ”-ийн нэрэмжит болгосныг онцлон мэдээлэхэд таатай байна.
Олимпиадад ШУТИС-ийн Барилга - Архитектурын Сургууль, ШУТИС-ийн Дарханы Технологийн Сургууль, Монголын Үндэсний Дээд Сургууль, Их засаг Олон Улсын Их Сургууль, Техник Технологийн Дээд Сургууль зэрэг 5 сургуулийн 45 оюутан, 8 баг мэдлэг чадвараа сорьлоо.
Оюутан залуус “Онолын мэдлэгийн шалгалт”, “Лабораторийн сорилт туршилт тавих чадвар”, “Хамгийн хөнгөн бетоныг хаягдал ашиглан гарган авсан судалгаа” зэрэг үзүүлэлтүүдээр нэлээдгүй өрсөлдөөнтэй оролцлоо.
ОНОЛЫН МЭДЛЭГИЙН Ганцаарчилсан шалгалтын дүнгээр:
I байр Г.Батням (ШУТИС.ДаТС)
II байр М.Бат-Оргил (ШУТИС. БАС)
III байр М.Бат-Оргил (MҮИС)
Багийн тэмцээний дүнгээр:
I байр ШУТИС-ийн БАС-ийн М. Оюунбодол ахлагчтай баг
II байр ШУТИС ДаТС-ийн Ч.Одонбаяр ахлагчтай баг
III байр ШУТИС ДаТС-ийн Анударь ахлагчтай баг тус тус шалгарлаа.
Баг хамт олноо амжилттай зохион байгуулсан болон олимпиадад оролцсон нийт багш, оюутнууддаа ажил, сурлагын өндөр амжилт хүсье.
ШУТИС-ийн БАС-ийн захиргаа
Барилгын материалын технологийн салбар
2015 оны 5 дугаар сар 18
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.