НҮБ-аас 2015 оныг “Дэлхийн Усны өдөр”-ийг “Ус-Тогтвортой хөгжил” уриан дор явуулахаар зарласан билээ. Энэ жил мөн Монгол улсад Усны салбар үүсч хөгжсөний 77 жилийн ой тохиож байгаа бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн X бага хурлыг зохион байгууллаа.
“Ус-Тогтвортой хөгжил” эрдэм шинжилгээ, онол практикийн X бага хурлын зорилго нь дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа хүрээлэн буй орчин, Монгол орны усны нөөц, ашиглалт, чанарын асуудал, газар ашиглалт, газар зохион байгуулалт, усан цахилгаан станц болон байгаль орчны бохирдлыг шийдвэрлэхэд их, дээд сургуулийн оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажилд тусламж дэмжлэг үзүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд энэхүү бага хурлын зорилго оршино.
Салбарын эрдэмтэн, багш нараас бүрдсэн шүүгчдийн баг ирүүлсэн материалуудаас 15 илтгэлийг шалгаруулан эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүллээ.
Уг хуралд манай сургуулийн оюутнууд амжилттай оролцож 1-р байранд ШУТИС-ийн БАС-ийн Усны нөөц, экологийн 3-р курсын оюутан Нармандахын Баттулга, 3-р байранд ШУТИС-ийн БАС-ийн Усны менежментийн 4-р курсын оюутан О.Халиунаа, Усны нөөц, экологийн 3-р курсын оюутан Б.Санчир нар тус тус шалгарлаа. Хуралд амжилттай оролцсон оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.