Эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 03-р сарын 16-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоотод боллоо. Бакалаврын салбарын хурлаар нийт 27 илтгэл хэлэлцүүлэгт орсноос I шатанд шалгарсан 11 илтгэл хэлэлцэгдэж II шат буюу ШУТИС-ийн П.Очирбатын нэрэмжит"Эрдмийн чуулган" 17 дах удаагийн ЭШХуралд 5 илтгэл шалгарлаа. Уг хуралд оролцсон бүх оюутнууддаа баяр хүргье.
I байранд - "Олон чөлөөний зэрэгтэй системийн тооцоо"
Илтгэгч: Ж.Шинэбаяр
Б.Өлзийбилэг
М.Цэнгэлбаяр
Удирдагч багш:
С.Пүрэвдорж
Б.Батчимэг
II байранд - "Модон бүтээцийг галаас хамгаалах түрхлэгийн харьцуулсан судалгаа"
Илтгэгч: С.Ганхүү
Г.Ганжаргал
А.Гүнтамир
Ө.Мөнхтүвшин
Удирдагч багш:
О.Алтанзагас
III байранд - "Олон нийтийн барилгын ариун цэврийн өрөөний ус хэрэглээг багасгах боломжийн судалгаа"
Илтгэгч: Э.Нямрагчаа
А.Баярчимэг
А.Амарбаясгалан
Удирдагч багш:
Ж.Даваацэрэн
Тусгай байруудад - "ЭКО ХӨТӨВЧ" Саарал ус ашиглах технологийн шийдэл
Илтгэгч: Э.Доржпалам
Д.Батзориг
Удирдагч багш:
Б.Мөнхбаяр
"Дулааны цахилгаан станцын үнсийг ашиглан силикат тоосго болон шатаасан үнсэн хайрга үйлдвэрлэх"
Илтгэгч: Ж.Дөлгөөн
С.Пүрэвжаргал
Д.Пүрэвдорж
М.Батбаяр
Удирдагч багш:
Д.Сүнжидмаа

Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.