ШУТИС-ийн Барилгын Материал Судлалын клубээс уламжлал болгон зохион байгуулдаг “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг 2026.04.17-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Тус өдөрлөгийн хүрээнд ШУТИС Барилга архитектур сургуульд олон жил үр бүтээлтэй ажиллаж, тэтгэвэрт гартлаа мэдлэг, туршлагаа залуу үеийнхэнд харамгүй түгээсэн ахмад багш Ч.Дорлигсүрэнг урьж оролцуулан, Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн I-IV курсын оюутнуудад сонирхолтой, өгөөжтэй лекц уншлаа.
Лекцийн үеэр багш Ч.Дорлигсүрэн өөрийн ажлын туршлага, салбарын хөгжил, барилгын материалын үйлдвэрлэлийн чиг хандлага, мэргэжлийн онцлогийн талаар үнэтэй зөвлөгөө, сургамжийг оюутнуудтай хуваалцсан нь оролцогчдын сонирхлыг ихэд татсан үйл явдал боллоо.
Энэхүү арга хэмжээ нь ахмад багш нарынхаа хөдөлмөр, гавьяаг хүндэтгэн дурсахын зэрэгцээ залуу үеийн оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох, урам зориг өгөх ач холбогдолтой байв. Цаашид БМҮТ-ийн багш нар бид ахмад багш нарынхаа туршлага, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, үе үеийн залгамж холбоог бэхжүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах болно.
Уг өдөрлөгт Барилга, Архитектурын Сургуулийн Барилгын материал үйлдвэрлэлийн технологи хөтөлбөр хариуцсан дэд профессор П.Сэргэлэн, Барилгын инженерийн салбарын ахлах багш Н.Баяржаргал, багш Б.Пүрэв-Эрдэнэ, С.Ууганбаяр, С.Сүнжидмаа, Б.Амарзаяа болон Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн I-IV курсийн оюутан залуус оролцон зохион байгууллаа.
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Ч.Дорлигсүрэн багшдаа эрүүл энхийг хүсье.
“Барилгын материал судлал” клуб







АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.