ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулиас барилгын салбарын суурь мэдлэгийг бататгах, оюутнуудын онол-практикийн чадварыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Доктор, профессор Ч.Дэндэвдоржийн нэрэмжит “Барилгын материал” улсын ХI олимпиад 2025.12.06-ны өдөр ШУТИС-ийн БАС V байранд амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиад нь барилгын салбарын үндсэн суурь болох барилгын материалын шинж чанар, хэрэглээ, технологийн талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэх, практик ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн онцлогтой бөгөөд оюутнуудад мэргэжлийн өндөр ач холбогдолтой арга хэмжээ болдог.
“Барилгын материал” улсын олимпиад нь 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд салбарын их, дээд сургуулиудын оюутнуудыг хамруулсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ болон өргөжсөн билээ. Олимпиадын хүрээнд оролцогчид онолын мэдлэгээ сорихоос гадна лабораторийн туршилт, практик даалгавруудаар ур чадвараа хөгжүүлж, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлдгээрээ онцлог юм.
Энэ жилийн Барилгын материалын олимпиадын ивээн тэтгэгч байгууллагаар Айзава Монгол ХХК ивээн тэтгэн оролцлоо. Тус олимпиадад ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Техник Технологийн Дээд Сургууль, Үндэсний Техникийн Их Сургууль, Монгол Коосен зэрэг 6 их дээд сургуулийн 15 баг 90 гаруй оюутан удирдагч багшийн хамт оролцсон практик туршлага солилцсон, хамтын харилцааг сайжруулсан олимпиад болж өндөрлөлөө.
“Барилгын материал” улсын ХI олимпиад онолын шалгалт, лабораторийн туршилт, гэрийн даалгавар гэсэн үндсэн төрлүүдээр явагдаж ганцаарчилсан болон багийн дүнгээр байр эзлүүлсэн.
I байр Жавзанпагма /ШУТИС БАС/
II байр Б.Хэрлэн /Монгол Коосэн Технологийн Коллеж/
III байр Н.Алтаншагай /ШУТИС БАС/
I байр 2-р баг /ШУТИС-ийн БАС-ийн С.Сүнжидмаа багшийн удирдсан/
II байр Панда баг /УТИС-ийн БАС-ийн Б.Пүрэв-Эрдэнэ багшийн удирдсан/
III байр 3-р баг /ШУТИС-ийн БАС-ийн С.Сүнжидмаа багшийн удирдсан/ тус тус байр эзэлсэн.




Олимпиадад оролцсон нийт багш, оюутнууддаа цаашдын сурлага, судалгаанд өндөр амжилт хүсье.
Зохион байгуулагч: ШУТИС, Барилга, Архитектурын Сургуулийн Барилгын Инженерийн Тэнхим
“АХМАД БАГШИЙН УУЛЗАЛТ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“БАРИЛГЫН МАТЕРИАЛ” УЛСЫН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
7 дахь удаагийн “Ган гүүр-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөв.
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Аз Эко ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.