
Бакалавр оюутны Эрдэм шинжилгээний хурал 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурал нь оюутан залуусын судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх, онолын мэдлэгийг бататгах, техник сэтгэлгээг хөгжүүлэх, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилготой юм. Эрдэм шинжилгээний хуралд нийт 21 баг бүртгүүлснээс 11 баг оролцов.
|
№ |
Мэргэжил |
Илтгэгчийн нэр |
Сэдэв |
Удирдагч |
|
1 |
Архитектур |
П.Хүслэн |
Улаанбаатар хотын орон зайн төлөвлөлтийн зөрчлийн шинжилгээ ба сайжруулах шийдлийн судалгаа |
Н.Нарантуяа |
|
2 |
Усны нөөц усжуулалт |
Г.Соджавхлан |
Сэлх, Бэлх голуудын халиа тошин, томоохон голд зохиомлоор халиа тошин үүсгэх боломжийн судалгаа |
Н.Насанбаяр |
|
3 |
Халаалт, агаар сэлгэлт, кондиционер |
Э. Дөлгөөн |
Дотоод орчны радоны бохирдол ба бууруулах арга хэмжээний судалгаа |
Б. Мөнхбаяр |
|
4 |
Барилгын инженерчлэл |
О.Милха |
-7.55м гүнд суусан спорт заалны хананд үүссэн хөрсний даралтаас шалтгаалсан хазайлт, ан цавын судалгаа f12 |
Я.Дүйнхэржав |
|
5 |
Архитектур |
Л.Энхжаргал |
Орон сууцны харьяа хүүхдийн тоглоомын талбайн төлөвлөлтийн норм дүрмийн хэрэгжилтийн судалгаа |
Н.Нарантуяа |
|
6 |
Архитектур |
Б.Дэвамаа |
Архитекторын мэргэжлийн ёс зүй |
Н.Нарантуяа |
|
7 |
Архитектур |
Ч.Буян-Аривжих |
Билгэхийн хөндийд олон нийтийн нээлттэй орон зайг бий болгох нөөц боломж болон хүртээмжийн судалгаа |
Б.Арвинзаяа |
|
8 |
Халаалт, Агаар сэлгэлт, Кондиционер |
Б.Номинжаргал |
Дулаан эргүүлэн ашиглагчтай төхөөрөмжийн үр ашгийн судалгаа |
Б.Мандал |
|
9 |
Архитектур |
О.Амар |
Хүний үйлдлээр хөдөлж өөрчлөгддөг архитектурын элементийн модульчлал: триз-д суурилсан дизайны судалгаа |
Ө.Наранчимэг |
|
10 |
Архитектур |
Б.Оюунтөгөлдөр |
Сүхбаатар дүүрэг дэх боломжит нээлттэй олон нийтийн орон зайд хийгдсэн тогтвортой хөгжлийн зорилт 11.7.1-н үнэлгээ |
А.Билигт |
|
11 |
Архитектур |
Э.Түмэндэлгэр |
Архитектурын анги танхимын сэтгэл ханамжийн судалгаа |
Б.Лхагважав |
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын ивээн тэтгэгч байгууллагаар “М СИ ЭС Интернэйшнл” ХХК оролцлоо. Тус компанийн зах зээл судалгааны менежер, БАС-ийн төгсөгч Ө.Цогтбаяр компанийн үйл ажиллагаа, хийж гүйцэтгэж буй онцлог төслүүдийг танилцуулав. М СИ ЭС Интернэйшнл ХХК нь 1993 онд байгуулагдсан, М СИ ЭС группийн ууган компани бөгөөд эрчим хүч, инженерчлэл, дэд бүтцийн салбарт тэргүүлэгч юм. Тус компани нь зураг төсөл, угсралт, зөвлөх үйлчилгээ, автоматжуулалт, цахилгаан хангамжийн чиглэлээр цогц шийдлийг санал болгон Монгол улсын бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулж байна.

Үнэлгээний комисст ЭНБ дарга Г.Адъяажав, ахлах багш Н.Саранчимэг, багш Б.Сэлэнгэ, багш О.Эрхэмбаяр, багш Б.Мандал, ивээн тэтгэгч байгууллагыг төлөөлөн зах зээл судалгааны менежер Ө.Цогтбаяр нар ажиллаж асуудлаа тодорхойлсон байдал, хэрэглээ, ач холбогдол, тухайн асуудлыг шийдвэрлэсэн байдал, онцлог шийдэл, техник технологи, эдийн засгийн судалгаа, тооцоолол, илтгэх ур чадвар, асуулт хариулт, өгүүлэл бичих стандарт шаардлага хангасан эсэх шалгуур үзүүлэлтээр дүгнэлээ.


Тэргүүн байрыг БИТ-ийн зөвлөх профессор Я.Дүйнхэржав удирдагчтай О.Милха “-7.55м гүнд суусан спорт заалны хананд үүссэн хөрсний даралтаас шалтгаалсан хазайлт, ан цавын судалгаа f12” сэдэвт илтгэл;
Дэд байрыг АТ-ийн ахлах багш Н.Нарантуяа удирдагчтай Л.Энхжаргал, Б.Сэргэлэн, М.Соронзонбат нарын “Орон сууцны харьяа хүүхдийн тоглоомын талбайн төлөвлөлтийн норм дүрмийн хэрэгжилтийн судалгаа” сэдэвт илтгэл;
Гутгаар байрыг АТ-ийн дадлагажигч багш Б.Арвинзаяа удирдагчтай Ч.Буян-Аривжих, Б.Содбилэг, А.Энхсайхан, Г.Үжинмарал, А.Энхцэцэг нарын “Билгэхийн хөндийд олон нийтийн нээлттэй орон зайг бий болгох нөөц боломж болон хүртээмжийн судалгаа” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Амжилттай оролцсон багуудад өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгч байгууллага М СИ ЭС Интернэйшнл ХХК-н мөнгөн тэтгэлэг (1-р байр 700 000 төгрөг, 2-р байр 500 000 төгрөг, 3-р байр 300 000) гардуулав.

Бакалавр оюутны эрдэм шинжилгээний ажил амжилттай удирдан оролцуулж, идэвх санаачилгатай ажилласан удирдагч багш нарт баяр хүргэе.
Нийт оролцсон оюутнууддаа зорьсондоо хүрэх итгэл, зүтгэл, эрмэлзлээрээ дүүрэн байж цаашдын эрдэм судлалын ажилдаа амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША
БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА,
“ТӨМӨРБЕТОНЫ АЯН-2026” амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш, дэд профессор Б.Аюурзана Италийн Катаниагийн их сургуульд ажиллаад ирлээ.
ШУТИС, БАС, Барилгын Инженерчлэлийн тэнхимийн багш, доктор оюутнууд, сургалтын мастер нар Японы Хирошимагийн их сургуультай уулзалт семинар хийж, барилгын бүтээцийн лабораторын үйл ажиллагаатай танилцав.
XVII жарны "Сүрээр дагагч" Гал морин жилдээ сар шинэдээ сайхан шинэлээрэй.