2026 оны 2 дугаар сарын 06–14-ний өдрүүдэд Япон улсын Хирошимагийн их сургууль-д ШУТИС-ийн БАС-ийн Барилгын инженерчлэлийн тэнхимийн ахлах багш Г.Ариунаа, доктор оюутнууд Т.Норовцэрэн, Т.Үдбал болон сургалтын мастер Э.Дөлгөөн нар ажиллалаа.
Ажлын хүрээнд:
Энэхүү үйл ажиллагаа ШУТИС, БАС болон Хирошимагийн Их Сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгаа, туршилтын ажлыг хөгжүүлэх, ахисан түвшний судлаачдын судалгааны чадавхийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо. Цаашид хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС БАС-ийн ахисан түвшний судлаач, оюутнуудад эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлага солилцох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж улам бүр нээгдэх юм.
Судалгааны туршлага солилцох бүх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн Хирошимагийн их сургуулийн доктор, профессор Хироши Тагава, БАС-ийн захирал Б.Нарантуяа, дэд захирал Ж.Амарбаяр, ахлах багш Т.Мөнх-Өнөр болон Т.Зоригт нартаа гүн талархал илэрхийлье.
![]() |
![]() |
| Хирошимагийн их сургуультай танилцав | |
![]() |
![]() |
| Хирошимагийн их сургуулийн анги танхимтай танилцав | Металл бүтээцийн лаборатори |
![]() |
![]() |
| Төмөрбетон бүтээцийн лаборатори | Модон бүтээцийн лаборатори |
![]() |
![]() |
| Доктор оюутан Т.Норовцэрэн, Т.Үдбал нар өөрсдийн судалгааны ажлын илтгэл хэлэлцүүлж байна. | Бакалавр оюутны дипломын төслийн хамгаалалтын үйл ажиллагаа |
![]() |
![]() |
| Туршилтын хяналтын системийг хэрхэн ажиллуулах талаар зааварчилгааг Х.Тагава багш өгөв. | Туршилтын хяналтын системийг хэрхэн ажиллуулах талаар зааварчилгааг Х.Тагава багш өгөв. |
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!