Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус олимпиадыг 2024 оноос Д.Баттогтох багшийн нэрэмжит болгон 2 дахь жилдээ зохион байгууллаа.
Тус олимпиадад “Дүрслэх геометр” хичээлийг 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд сонгон суралцаж буй 1000 гаруй оюутнуудаас шалгарсан 43 оюутан өрсөлдөж эхний 15 байранд шалгарсан оюутнууд Дүрслэх геометрийн Улсын XVI олимпиадад оролцохоор шалгарлаа.
Байр эзэлсэн оюутнууд
![]() |
![]() |
|
Тэргүүн байр З.Амартүвшин |
Дэд байр Г.Золбоот |
![]() |
![]() |
|
Гутгаар байр |
Гутгаар байр |
Олимпиадын нээлтийн үеэр Д.Баттогтох багшийн гэр бүл, үр хүүхдүүд хүрэлцэн ирж оролцсон оюутнуудад амжилт хүсч гарын бэлэг гардуулав.

Мөн байр эзэлсэн оюутнууд болон шавь нь тэргүүн байранд шалгарсан багшийг урамшууллаа.

Олимпиадад оролцсон бүх оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
ШУТИС.БАС.Инженерийн зурагзүйн тэнхим
Зохион байгуулах комисс
2025.12.13
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!