“АВТО ЗАМ-2025” АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АВТО ЗАМ-2025, “Авто зам, замын байгууламжийн чанарын хяналт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 12 сарын 06-нд ШУТИС, VIII байр, Олон улсын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Хурлын ерөнхий зохион байгуулагчаар Зам, тээврийн яам, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, ШУТИС-ийн БАС, Инженерийн байгууламжийн тэнхим, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Монголын авто замчдын холбоо, Монголын авто замчин залуучуудын холбоо, хурлын ивээн тэтгэгчээр “Танил Санаа” ХХК, “Туулын гүүр далай” ХХК байгууллагууд ажиллалаа.

Уламжлал ёсоор тус эрдэм шинжилгээний хуралд олон улсын зочид төлөөлөгчид оролцдог билээ. Энэ удаагийн хуралд БНСУ-ын Барилга, байгууламжийн технологийн судалгааны хүрээлэн (KICT)-ийн мэрэгжилтэн Жон Сонг Ил, Япон улсын Коогёо ХХК-ийн дэд ерөнхийлөгч Юукихиро Шибао, Франц улсын ПОМА Эс Эй Эс (POMA SAS) ХХК, Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийн дэд менежер Сессли Брой, МҮҮЁН СИ ЭМ ХХК, судлаач Ким Ки Ён нар оролцож, Монгол улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, өөрсдийн судалгааны ажлын талаар илтгэл хэлэлцүүллээ.

Эрдэм шинжилгээний хурлыг Зочин илтгэгчдийн бүтээл, судлаачдын судалгааны ажлууд гэсэн 2 хэсэгтэй зохион байгууллаа.

СУДЛААЧДЫН СУДАЛГААНЫ АЖЛААР:

ТУСГАЙ БАЙРЫГ: "АЗХЭШС" ХХК-ийн захирал Д.Мөнхтүвшин "Асфальт холбогчийн үзүүлэлтээр хольцын шинж чанарыг үнэлэх шууд бус судалгааны арга"

Зам тээврийн яамны Салбарын хяналтын газрын ахлах шинжээч Ш. Гэрэлт-Од "Ган төмрийн цаг агаарт тэсвэрлэх чадварын судалгаа"

3-Р БАЙРЫГ: ШУТИС-ийн Барилга Архитектурын сургууль, Хот байгуулалтын тэнхимийн магистр М.Ичинхорлоо "Улаанбаатар хотын гол гудамж замын сүлжээнд дүн шинжилгээ хийх нь"

2-Р БАЙРЫГ: ШУТИС-ийн Барилга Архитектурын сургууль, Инженерийн байгууламжийн тэнхимийн оюутан Т.Гүндэгмаа "Явган хүний замын төлөвлөлт зорчигчийн сэтгэлзүйд нөлөөлөх байдлын судалгаа", удирдагч багш БАС, ИБТ-ийн дадлагажигч багш Ц.Батжаргал

ТЭРГҮҮН БАЙРЫГ: ШУТИС-ийн Барилга Архитектурын сургууль, Инженерийн байгууламжийн тэнхимийн оюутан Б.Бадамханд, удирдагч багш БАС, ИБТ-ийн багш А.Пүрэвсүрэн "Сансрын тойрог уулзвар дээрх явган хүний гүүрэн гарцын төлөвлөлт" илтгэлээр тус тус эзэллээ.

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт профессор, багш, оюутан, судлаачдадаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.