2025 оны 11 дүгээр сарын 17–21-ний өдрүүдэд Австрали улсын Сидней хотын Macquarie их сургуульд “Integrating Technology for Advanced Practices in Structural Engineering and Construction (ISEC 2025)” сэдэвтэй олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа. Уг хуралд 32 орны 207 өгүүлэл хэвлэгдсэн бөгөөд ШУТИС-ийн БАС-ийн Барилгын Инженерчлэлийн Тэнхимийн ахлах багш Г.Ариунаа, Т.Зоригт нар амжилттай оролцлоо.
Я.Дүйнхэржав, М.Сугар, Д.Энхгэрэл, Б.Жавхлан, Г.Ариунаа, Т.Зоригт нарын хамтын “Comparative Result of Seismic Assessment Methods of Existing Masonry Buildings” сэдэвт судалгааны ажлыг Г.Ариунаа багш хуралд хэлэлцүүлэв. Хурлын үеэр International Structural Engineering and Construction Society-ийн ерөнхийлөгч, АНУ-ын Хавайн Их Сургуулийн профессор Amarjit Singh-тэй уулзаж, БАС-ийн багш, судлаачдын оролцоог цаашид өргөжүүлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжуудын талаар санал солилцсон байна.
|
|
|
|
|
|
|
|
|
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!