Монгол улсын “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн хүрээнд багш, судлаачдынхаа шинжлэх ухаан, технологи, инновацын бүтээлийг олон нийтэд танилцуулж, урамшуулах зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “2IP” арга хэмжээ 2025.11.27 өдөр 8-р байрны хурлын танхимд болж өнгөрлөө.
ШУТИС-ийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийн эрдэм шинжилгээний өгүүллийн төрлийг Scopus мэдээллийн сангаас, Шилдэг санаа, Шилдэг оюуны өмчийн төрлийг багш, судлаачдын ирүүлсэн материалд үндэслэн шалгаруулсан байна.
Энэхүү арга хэмжээнд БАС-ийн захирал Б.Нарантуяа ректорын нэрэмжилт шагнал, ХБОИТ-ийн ахлах багш Б.Мөнхбаяр шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдэгээр мөн шилдэг санаа -зохион бүтээлт төрөлд 2-р байранд шалгарлаа.
Мөн Олон улсын мэдээллийн сан (Scopus, WoS)-д бүртгэлтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн БАС-ийн ЭНБДарга Г.Адъяажав, БАС-ийн зөвлөх профессор Я.Дүйнхэржав, ИБТ-ийн дэд профессор М.Цас-оргилмаа, АТ-ийн эрхлэгч Г.Цовоодаваа, ИБТ-ийн ахлах багш Б. Аюурзана , БИТ-ийн ахлах багш С.Пүрэвдорж, БИТ-ийн багш С.Ууганбаяр нар багаа төлөөлөн ирж ректорын нэрэмжит батламж, мөнгөн шагнал гардан авлаа.
Нийт шагнагдсан багш нартаа цаашдын эрдэм, судлалын ажилд нь амжилт хүсэж халуун баяр хүргэе.







БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!