ШУТИС -ийн БАС-ийн Инженерийн байгууламжийн тэнхим, ЮНЕСКО-гийн Газар доорх усны тогтвортой менежментийн тэнхим, Монголын Усны инженерчлэлийн мэргэжлийн холбоо, Монголын ус-хүрээлэх орчны инженерчлэл судалгааны холбоо хамтран Усны шинжлэх ухаан ба инженерчлэл – 2025 үндэсний эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 11 сарын 7-ны өдөр ШУТИС-ийн 8-р байрны 12 давхарын олон улсын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Хурлын үйл ажиллагааг Барилга Архитектурын сургууль, Гидросооружение ХХК, Престиж инженеринг ХХК нар ивээн тэтгэж ажиллав. Эрдэм шинжилгээний хурлыг хурлын дарга Б.Аюурзана нээв.

Усны шинжлэх ухаан ба инженерчлэл – 2025 эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаа нь дараах үндсэн гурван хэсгээс бүрдсэн. Үүнд:

Эрдэм шинжилгээний хуралд нийт 11 байгууллагын 60 гаруй зохиогчдын 26 эрдэм шинжилгээний бүтээл ирсэн бөгөөд тэдгээр бүтээлийн хуулбарлалт шалгаж, шүүмж хийлгэснээр 23 өгүүлэл хэлэлцүүлэгдэхээр хүлээн зөвшөөрөгдсөн болно. Эрдэм шинжилгээний хурал нь аман болон ханын илтгэл гэсэн хоёр төрлөөр нийт 7 аман илтгэл, 14 ханын илтгэл байдлаар судалгааны үр дүнг хэлэлцүүлсэн бөгөөд хурлыг БАС-ийн дэд профессор, доктор Н.Насанбаяр даргалж явуулав.

Хуралд усны зөвлөх үйлчилгээний Престиж инженеринг ХХК, Биг Кастел ХХК, Хидроинженеринг ХХК ШУТИС -ийн БАС, ХШУС, Монголын усны түншлэл ТББ, Ус хөгжил ирээдүй төв ТББ, Шинжлэх ухааны академийн Технологийн инкубатор, Газарзүй геоэкологийн хүрээлэн, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, НЕБ-ын 147-р сургууль, Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Монгол улсын хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологи бизнесийн сургууль, Эдийн засаг бизнесийн сургууль, Сэргээгдэх эрчим хүчний төв зэрэг байгууллагын судлаачид байгалийн болон бохир усны чанар, усны хэрэглээ, гадаргын усны урсац, усны барилга байгууламжийн шийдлүүд, сав газрын усны менежмент, үерийн эрсдэлтэй холбоотой илтгэл хэлэлцүүлсэн.
|
Аман илтгэлүүд Хурлын дарга: Н.Насанбаяр, ШУТИС Барилга Архитектурын сургуулийн Дэд профессор |
|
|
09:30 ~ 09:45 |
Ш.Ганзориг, М.Далайцэрэн, Б.Энхтуяа. Престиж Инженеринг ХХК Улаанбаатар хотын үерийн түүхэн сургамж болон үерийн хамгаалалтын байгууламжийн төлөвлөлтийг хянан үзэх нь |
|
09:45 ~ 10:00 |
П.Мөнхбаатар, Т.Баттөмөр. ШУТИС, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль Хархорин орчмын зарим гадаргын болон гүний усны химийн найрлагын судалгаа |
|
10:00 ~ 10:15 |
Д.Басандорж. Монголын усны түншлэл ТББ Бохир усыг гүн цэвэршүүлж дахин ашиглах боломжийн судалгаа |
|
10:15 ~ 10:30 |
Н.Оюунбилэг, Ж.Ариунзаяа, О.Наранцэцэг, Ч.Батсүх. Шинжлэх ухааны академи, Технологийн инкубатор Хонхор нуурын усны чанарын өөрчлөлт ба биологийн нөхөн сэргээлт |
|
10:30 ~ 10:45 |
С.Баасансүрэн. ШУТИС, Барилга Архитектурын сургууль Ерөө голын урсцыг модны цагиргийн мэдээгээр сэргээсэн судалгаа |
|
10:45 ~ 11:00 |
Д.Нарантуяа, Л.Тунгалагсүрэн. ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн Үерийн эрсдэлийг бууруулахад нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ |
|
Ханын илтгэлүүд |
|
|
11:20 ~ 12:00 |
Ханын илтгэлийн дэлгэрэнгүй танилцуулга С.Далайжаргал, Т.Энхжаргал, Т.Мөнхтөр. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн Дархан-уул аймгийн рашаан төст булгийн олон жилийн дундаж урсац тодорхойлсон үр дүнгээс Т.Баттөмөр. ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль Говь-Алтай аймгийн Тонхил сумын зарим гадаргын болон гүний усны химийн найрлагын судалгаа Т.Энхжаргал, С.Далайжаргал, Б.Мөнхтөр. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн Дархан-Уул аймгийн рашаан төст булгийн усны гидрохимийн судалгаа Б.Тунгалаг, Б.Баялагмаа, Г.Батцэнгэл, Б.Пунсалдулам, О.Энхцэцэг. НЕБ-н 147 дугаар сургууль Ундны болон үйлдвэрийн савласан усны чанар ба эрдсийн агууламжийн үр нөлөө Г.Долгорсүрэн, Б.Оюунболд. Ус Хөгжил Ирээдүй Төв ТББ Дэлгэрмөрөн голын сав газрын төлөв байдлын үнэлгээний карт, 2024 П.Гомболүүдэв, Г.Даваа, С.Төмөрчөдөр, М.Баяржавхлан. УЦУОСМХүрээлэн, Престиж Инженеринг ХХК Туул голын сав газрын УННМ-ийн төлөвлөгөөнд уур амьсгалын эрсдэлийн үнэлгээг тусгах нь Zolzayaa G, Usukhbayar B. Mongolian University of Life Science Sectoral water consumption and extraction in Mongolia: Trends and analytical optimization Б.Мөнхтөр, Х.Бадарч, Б.Саранчимэг, О.Доржпалам. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн Задгай талбайд ухалга, овоолгоор хөв цөөрөм байгуулах боомтын хөндлөн огтлолын нэг маягийн зураг төсөл, төсвийг тооцох аргачлал С.Эрдэнэчимэг, Т.Энхжаргал, С.Чинзориг. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн Сэлбэ, Туул, Дунд гол болон голын татам дагуух газрын доорх усны чанар М.Энхтуяа, Б.Бямбасүрэн, Б.Болдбаатар, Н.Болдбаатар. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн Ус зүйн аргад үндэслэсэн Улз голын экосистемийг тэтгэгч урсацыг тооцох Х.Бадарч, Б.Бямбасүрэн, Э.Пүрэв-Эрдэнэ. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн Хэрлэн голын сав газрын урсацын модулийн тархац, цутгал голын урсацын норм тодорхойлох Б.Аюурзана, Э.Ган-Эрдэнэ, Э.Баяржаргал. ШУТИС, Барилга Архитектурын сургууль Усны сан бүхий газрын хилийг зураглахад үерийн аюулын үнэлгээг ашиглах үндэслэл: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын жишээн дээр Ц.Ганбаатар, Д.Амаржаргал. ХААИС, Агроэкологи, бизнесийн сургууль Хэрлэн голын усны нөөц ба үйлдвэрлэлийн ус ашиглалтын оновчлол Н.Болдбаатар. ШУТИС, Барилга Архитектурын сургууль Ус дамжуулах хоолойд үүсэж буй усны идэмхий чанарын судалгаа |
Усны шинжлэх ухаан ба инженерчлэл эрдэм шинжилгээний хурлын шалгуурт тэнцсэн өгүүллүүдийг Усны судалгаа ба инженерчлэл эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлж, олон улсын Zenodo мэдээллийн системд бүртгэн DOI дугаарууд олгосон учир олон улсад судалгааны ажлууд эшлэгдэх боломжтой болсон юм.
Хурлын илтгэлүүдийг дараах youtube бичлэгнээс үзэх боломжтой.
https://www.youtube.com/watch?v=ovBCei1wzYo&t=1s
Хурал зохион байгуулагчдын зүгээс нийт оролцсон судлаачид, хуралд хүрэлцэн ирсэн зочид, дэмжин ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлж байна.
Мэдээ бэлтгэсэн: ШУТИС, БАС-ийн Инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш Б.Аюурзана
Усны шинжлэх ухаан ба инженерчлэл – 2025 эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“СУДЛААЧ ОЮУТАН-2025” БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Хятадын Харбины Технологийн Их сургуулийн зочин профессорууд БАС-д ажиллаа
ШУТИС-ИЙН БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ БОЛОН ENSAPLV-ИЙН ХАМТЫН ГЭРЭЭ, ERASMUS+ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛСЭН 10 ДАХЬ УДААГИЙН ХАМТАРСАН СУДАЛГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ШУТИС, Барилга Архитектурын Сургууль, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн “071205 Хаягдал боловсруулах технологи” хөтөлбөрийн мэргэжлийн зөвлөлийн хэлэлцүүлэг ба Шинэ номын нээлт боллоо.