ШУТИС, БАС, Инженерийн байгууламжийн авто замын инженерчлэл, гүүрийн инженерчлэлийн хөтөлбөрүүдээр суралцаж буй 1-4-р курсын оюутнууд 2025 оны 10 сарын 12-ны ням гаригт "Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам барих ажил"-ын бүтээн байгуулалттай танилцлаа.
Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд байгуулсан 33 м гүнтэй, гүн ухмалын ажил, 5х6 хэмжээтэй хос дөрвөлжин төмөрбетон хоолойн ажил, трассын дагуух төмөрбетон гүүрүүдтэй танилцав.
Танхимд суралцах онолын мэдлэгийг практиктай хослуулсан үр өгөөж өндөртэй дадлага боллоо.
Бүтээн байгуулалттай танилцахад дэмжин ажилласан "Монголын төмөр зам" ТӨХК-ийн хамт олон, "Монголын Авто замчдын холбоо"-ны удирдлага, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, "Ган гүүр" ХХК, "ЗМЗ" ХХК, "МОТОРСЕРВИС" ХХК, “Туулын гүүр далай” ХХК мөн ШУТИС-ийг Авто замын барилгын инженер мэргэжлээр төгссөн инженер, техникийн ажилтнууд та бүхэндээ Авто замын инженерчлэл, Гүүрийн инженерчлэлийн хөтөлбөрийн багш нараас талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.




АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.