Барилгын Материал Судлалын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулж байгаа ба энэ удаагийн уулзалт 2025 оны 05 сарын 01 -нд ШУТИС-ийн Т байрны 207 тоотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус өдөрлөгт доктор, профессор С.Цэвэл багш хүрэлцэн ирж “Барьцалдах шинж чанар ба материал” сэдэвт илтгэл хэлэлцүүлж судалгаа шинжилгээ хийхийн ач холбогдлын талаар нээлттэй ярилцлаа. Мөн тус өдөрлөгт Эвт чулуу ХХК -ийн инженер техникийн ажилчид оролцож орчин үеийн барилгын материалын үйлдвэрлэл болон ирээдүйд инженер болоход хэрхэн суралцах, юуг анхаарах зэрэг сэдэвээр оюутнуудтай нээлттэй ярилцлага хийв.
Уг өдөрлөгт Барилга, Архитектурын Сургуулийн Барилгын инженерийн салбарын багш П.Сэргэлэн, С.Ууганбаяр, Н.Баяржаргал, Б.Амарзаяа болон Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн II-IV курсийн 40 гаруй оюутан залуус оролцсон.
Бидий урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн С.Цэвэл багшдаа эрүүл энхийг хүсье.
Дэмжин оролцсон Эвт Чулуу ХХК -ийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
“Барилгын материал судлал” клуб






АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.