“ГАН ГҮҮР-2025” 6 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ.

Монгол улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн Барилга, Архитектурын Сургууль (БАС)-ийн Барилгын инженерийн салбарын санаачилгаар  оюутны “ГАН ГҮҮР-2025” тэмцээн 2025 оны 5-р сарын 2-3-ны өдрүүдэд ШУТИС дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.

Энэхүү тэмцээний зорилго нь Монгол улсын их, дээд сургуулиудад барилга, авто зам, гүүрийн инженер, архитектурын чиглэлээр суралцаж буй оюутнуудын онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх чадвар, тэдний бүтээлч сэтгэлгээ болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйтэй инженерүүдийг бэлтгэх, цаашид монгол улсад зохион байгуулах Азийн ган гүүр-2025 тэмцээн (Asia Bricom - 2025)-д монгол улсаа төлөөлөн оролцох оюутнууд туршлага хуримтлуулах явдал байлаа. 

Энэ удаагийн тэмцээний эцсийн шалгаруулалтад ШУТИС-ийн  Барилга, Архитектурын сургуулийн зургаа, Техник, Технологийн Дээд Сургуулийн нэг, Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн нэг, мөн түүнчлэн ШУТИС-ийн харъяа Технологийн Коллежийн хоёр баг,  Монгол Коосэн Технологийн Коллежийн нэг баг, Шинэ Монгол Технологийн Коллежийн нэг баг, нийт 12 багийн 108 оюутанөөрсдийн мэдлэг, чадвараар өрсөлдөв.

Оролцогч багууд “Азийн ган гүүр 2025” тэмцээний дүрмийн дагуу 4 м урттай, 60см өргөнтэй энгийн тулгууртай гүүрийг өөрсдөө төсөллөж, барилгын гангаар бүтээж, тэмцээний талбайд угсарч, ачаалж уралдсан ба Угсралтын өртөг, Бүтээцийн өртөг, Нийт өртөг, Гоо зүй, Илтгэл, Хотойлтын урьдчилсан тооцоо төрлүүдэд дараах байруудыг эзлэв. Үүнд:

  1. Угсралтын өртгөөр:      1-р байр – ШУТИС-ийн “Иннов Арк” баг
                                           2-р байр – ШУТИС-ийн “Дельта” баг
                                           3-р байр – ТТДС-ийн “Бүтээлч Монгол” баг
  2. Бүтээцийн өртгөөр:       1-р байр – ШУТИС-ийн “Фирмус” баг
                                           2-р байр – ШУТИС-ийн “Арк Стийл” баг
                                           3-р байр – ШУТИС-ийн “Дельта” баг
  3. Нийт өртгөөр:                1-р байр – ШУТИС-ийн “Дельта” баг
                                           2-р байр – ШУТИС-ийн “Иннов Арк” баг
                                           3-р байр – ШУТИС-ийн “Арк Стийл” баг
  4. Гоо зүйгээр:                   1-р байр – ШУТИС-ийн “Иннов Арк” баг
                                           2-р байр – ШУТИС-ийн “Дельта” баг
                                           3-р байр – ШУТИС-ийн “Бат Холбоос” баг
  5. Илтгэлээр:                      1-р байр – ШУТИС-ийн “Фирмус” баг
                                           2-р байр – ШУТИС-ийн “Бат Холбоос” баг
                                           3-р байр – ШУТИС-ийн “Дельта” баг
  6. Хотойлтын таамгаар:    1-р байр – ШУТИС-ийн “Бат Холбоос”  баг
                                           2-р байр – ШМТДС-ийн “Шинэ Монгол” баг
                                           3-р байр – ШУТИС-ийн “Фирмус” баг

Нэгдсэн дүнгээр:

1-р байранд  ШУТИС-ийн “Дельта” баг шалгарч Гран При шагналын эзэн боллоо.

Энэхүү оюутны уралдаанд идэвхтэй оролцсон нийт багийн оюутнууд, дэмжиж хамтран ажилласан ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, “Баяр багш” сан,  шударгаар шүүсэн шүүгч нар, зохион байгуулж ажилласан нийт багш, ажилтнууддаа гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд цаашдын ажил үйлс нь өөдрөг амжилттай байхыг ерөөе.

Ийгл ТВ-ийн 2025-5-3-ны өдрийн 19:00 цагийн мэдээ, МҮОНТ-ийн 5-р сарын 5-ны өдрийн 11 цагийн Мэдээллийн хөтөлбөрөөр уг тэмцээний тухай орон даяар мэдээлэгдэв.

Тэмцээний Facebook page: “Ган гүүрийн тэмцээн”.

Ган Гүүр-2025 тэмцээнд оролцогчид. Илтгэлийн тэмцээний дараа (V/2)

Ган Гүүр-2025 тэмцээнд оролцогчид. Тэмцээний дараа (V/3)

Нэгдсэн дүнгээр 1-р байр буюу Гран При хүртсэн “Дельта” баг (ШУТИС, БАС)

Угсралтын өртөг төрлөөр 1-р байранд орсон “Иннов Арк” баг (ШУТИС, БАС)

Бүтээцийн өртөг төрлөөр 1-р байранд орсон “Фирмус” баг (ШУТИС, БАС)

Нийт өртөг төрлөөр 1-р байранд орсон “Дельта” баг (ШУТИС, БАС)

Гоо Зүй төрлөөр 1-р байранд орсон “Иннов Арк” баг (ШУТИС, БАС)

Илтгэл төрлөөр 1-р байранд орсон “Фирмус” баг (ШУТИС, БАС)

Хотойлтын таамаг төрлөөр 1-р байранд орсон “Бат Холбоос” баг (ШУТИС, БАС)

Мэдээ бэлтгэсэн: ШУТИС-ийн БАС-ийн Барилгын Инженерийн Салбар