
“Энгийн хог хаягдлын ландфиллын төлөвлөлт, ашиглалт, хаалт, нөхөн сэргээлт” сурах бичиг нь ландфиллын тухай ерөнхий ойлголт; төлөвлөлт, ашиглалт; хаалт; нөхөн сэргээлт; хууль эрх зүйн орчин гэсэн 5 бүлэгтэй бөгөөд жишээ бодлого, тооцоо, зураг төсөл, хэлэлцүүлэг асуулт гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
ШУТИС, Барилга, Архитектурын Сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын “Хаягдал боловсруулах технологи” мэргэжлийн бакалавр, магистрын оюутнууд хэрэглэхээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол Улсын боловсролын болон зураг төслийн байгууллага, барилга нийтийн аж ахуйн компаниуд, хотын болон орон нутгийн тохижилт үйлчилгээний компани, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ажилтан, инженер техникийн ажилтан, мэргэжилтэн нар хэрэглэнэ.
Сурах бичгийг хянан тохиолдуулсан доктор, профессор С.Чулуунхуяг, Хог хаягдлын менежментийн олон улсын зөвлөх Б.Дэлгэрбаяр болон номыг хамтран боловсруулсан “Ханбогд вейст менежмент центр” ХХК-ийн дэд захирал зөвлөх, “Хаягдал боловсруулах технологи” мэргэжлийн магистр оюутан Б.Баянтогтох, “Ус хангамж, ариутгах татуурга” мэргэжлийн магистр оюутан Б.Мягмаржаргал нартаа талархсанаа илэрхийлье.
Сурах бичиг нь ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн Номын редакцын зөвлөл, Эрдмийн Зөвлөлөөр тус тус хэлэлцүүлж, дэмжигдсэн болно.
Энэхүү сурах бичгийг хэвлэхэд дэмжлэг үзүүлсэн Билэгт зангилаа ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, ШУТИС-ийн харьяа Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв BEEC, Сиб татуурга констракшн ХХК, Эко Орчин ХХК, Интегрэйтед грийн солюшнс ХХК, Дөрвөн гүн ХХК, Элемент Медикал ХХК-ийн инженер Х.Энхтуяа, Хог биш баялаг ТББ нарт талархалаа илэрхийлье.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Зохиогч Б. Лхагвадулам (доктор, дэд профессор)
БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА,
“ТӨМӨРБЕТОНЫ АЯН-2026” амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш, дэд профессор Б.Аюурзана Италийн Катаниагийн их сургуульд ажиллаад ирлээ.
ШУТИС, БАС, Барилгын Инженерчлэлийн тэнхимийн багш, доктор оюутнууд, сургалтын мастер нар Японы Хирошимагийн их сургуультай уулзалт семинар хийж, барилгын бүтээцийн лабораторын үйл ажиллагаатай танилцав.
XVII жарны "Сүрээр дагагч" Гал морин жилдээ сар шинэдээ сайхан шинэлээрэй.