ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Усны барилга байгууламжийн магистрын хөтөлбөрийг шинэчлэх, лабораторын чадавхыг сайжруулах, багш нарыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжсэн ERASMUS+ Graduates for Climate Change Adapted Water Management – CCWater төслийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон усны менжмент” сэдэвт ахисан түвшний сурах бичиг хэвлэгдэн гарлаа. Уг сурах бичиг нь Барилга Архитектурын сургуулийн ахисан түвшний буюу магистр, докторын хөтөлбөрт заагдах
гэсэн гурван хичээлийн агуулгын хүрээнд нэмэлт унших материал байдлаар бэлтгэгдсэн бөгөөд агуулгад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг тооцож усны менежментийн арга хэмжээг төлөвлөх, хотын хурын усны менежментийн бага нөлөөтэй хөгжлийн шийдлүүдийг ашиглах, уламжлалт бус усны хэрэглээг нэмэгдүүлэх, уур амьсгал болон усны менежментийн их өгөгдлийн шинжилгээ, усны нөөцийн нэгдсэн менежментийн арга зүйн талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүдэд үндэслэн бичигдсэн юм.
Уг сурах бичгийг CCWater төслийн 11 их сургуулиудын 22 профессор багш нар хамтран бүтээсэн бөгөөд ШУТИС, БАС-иас Инженерийн байгууламжийн салбарын дэд профессор Н.Насанбаяр, Ахлах багш, дэд профессор Б.Аюурзана, Ахлах багш С.Баасансүрэн нар оролцсон. Уг сурах бичгийг ШУТИС, БАС-ийн төслийн баг эмхэтгэн хэвлүүлсэн бөгөөд сурах бичгийг ШУТИС-ийн төв номын сангаас хэвлэмлээр авч ашиглаж болохоос гадна CCWater төслийн сайт болон ШУТИС-ийн төв номын сангийн электрон каталогоос цахимаар ашиглах боломжтой.

ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш, дэд профессор Б.Аюурзана Италийн Катаниагийн их сургуульд ажиллаад ирлээ.
ШУТИС, БАС, Барилгын Инженерчлэлийн тэнхимийн багш, доктор оюутнууд, сургалтын мастер нар Японы Хирошимагийн их сургуультай уулзалт семинар хийж, барилгын бүтээцийн лабораторын үйл ажиллагаатай танилцав.
XVII жарны "Сүрээр дагагч" Гал морин жилдээ сар шинэдээ сайхан шинэлээрэй.
БАС-ийн Хот төлөвлөлтийн тэнхимийн багш Э.Эрдэнэбат Монгол Улсын төрийн дээд Алтангадас одонгоор шагнагдлаа.
Сар шинийн баярыг угтан БАС ахмад настнуудаа хүлээн авч уулзлаа.