ШУТИС БАС Барилгын Инженерийн Салбараас жил бүр улсын хэмжээнд зохион байгуулагддаг “Төмөрбетоны аян-2025” оюутны туршилт судалгаа, эрдэм шинжилгээний хурал 2025 оны 01.1-02.19-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.
15 дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү аянд ШУТИС Барилга Архитектурын сургууль, Техник Технологийн Дээд Сургууль, Шинэ Монгол ТДС, ШУТИС-ийн харьяа технологийн сургууль зэрэг нийт 15 багийн 80 гаруй барилгын инженер мэргэжлээр суралцагч оюутнууд төмөрбетон дамнуруу бэлтгэж, туршилт судалгаа хийж, аман болон ханын илтгэлээр оролцлоо. Аяны шагналын санг “ТЭСО ПРОПОРТИЗ” ХХК ивээн тэтгэж, шүүгчээр ”ТЭСО ПРОПОРТИЗ” ХХК-ны чанарын ахлах инженер Н.Адьяабазар, ”АКМИ КОНСАЛТИНГ” ХХК-ний захирал Д.Эрдэнэдаваа, ”ЭМ БИ ЭФ” ХХК-ны захирал Г.Цэрэндорж нар ажиллав.
Тус аяны байрууд:
1-р байр - “Гэрэлт цамхаг” баг (ШУТИС,БАС)
2-р байр –“Алтан Орд” баг (ТТДС)
3-р байр –“Анотерос” баг (ШУТИС, БАС)
Тусгай байр –“МК Юнити” баг (“Монгол коосен” технологийн коллеж)
Тусгай байр –“Шигтгээ” баг (ШУТИС-ын харьяа Дархан - Уул аймаг Технологийн сургууль)
Шилдэг ханан зурагт илтгэл –“Шинэ Монгол” баг (ШМТДС)
Шилдэг аман илтгэл –“Анотерос” баг (ШУТИС, БАС)
Энэ жилийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан ШУТИС БАС Барилгын инженерийн салбарын багш нар, ивээн тэтгэгч болон шүүгч нартаа талархал илэрхийлье.
Аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон оюутан суралцагчиддаа сурлагын амжилтыг хүсэн ерөөе.
![]() |
![]() |
1-р байр –“ Гэрэлт Цамхаг” баг (ШУТИС,БАС) | 2-р байр –“Алтан Орд” баг (ТТДС) |
![]() |
![]() |
3-р байр –“Анотерос” баг (ШУТИС, БАС) | Тусгай байр –“Шигтгээ” баг (ШУТИС-ын харьяа Дархан - Уул аймаг Технологийн сургууль) |
![]() |
![]() |
Тусгай байр –“МК Юнити” баг (“Монгол коосен” технологийн коллеж) | Шилдэг ханан зурагт илтгэл –“Шинэ Монгол” баг (ШМТДС) |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар, магистр, доктор оюутнууд Солонгосын их сургуультай уулзалт семинар хийж, дахин боловсруулах үйлдвэр, ус цэвэрлэх байгууламж, Ногоон барилгатай танилцав.
Дүрслэх геометр-ийн Улсын XV олимпиад
Д.Баттогтохын нэрэмжит ШУТИС-ийн Дүрслэх геометрийн Олимпиад 2024.12.07-ний өдөр зохион байгуулагдлаа.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2024-2025 оны хичээлийн жилийн ШУТИС-ийн Техникийн зурагзүйн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа