Барилга, архитектурын сургуулийн Барилгын инженерийн салбарын профессор Э.Нинжгарав Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Геотехникийн судалгааны төвийн захирал С.Нямдорж, Барилгын инженерийн салбарын ахлах багш Н.Гэрэлтцолмон, Инженерийн зурагзүйн тэнхимийн багш Ц.Отгонбаяр нар Алтан гадас одонгоор, Инженерийн байгууламжийн салбарын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Болдбаатар, архитектурын салбарын ахлах багш Д.Болормаа нар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсныг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ректоратын зөвлөл хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Шагнал авсан профессор багш нартаа ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

БАС. Захиргаа
Дэлхийн багш нарын 60, Монголын багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнууд шагнагдлаа.
Ахмад багш, ажилтнууддаа ахмадын баярын мэнд хүргэе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.