ШУТИС-ийн БАС-Барилгын инженерийн салбараас жил бүрийн намар барилгын салбарын өнөөгийн тулгамдсан асуудлын талаар харилцан санал, туршлага солилцох, мэдлэг мэдээлэл түгээх, салбарын цаашдын бодлогын чиг үүргийн хүрээнд хэлэлцүүлэг хийх зорилгоор “Барилгын салбарын хөгжлийн чиг хандлага-2024” онол практикийн хурлыг 2024.11.22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэ жил удирдамжийн хүрээнд УГСАРМАЛ ТӨМӨРБЕТОН БҮТЭЭЦ, ЭДЛЭХҮҮН-ий талаарх асуудлыг хэлэлцэж, ХББОСЯ-ны Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг, Барилгын Хөгжлийн Төв, Монголын Бетоны Холбоо, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо, Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ-ний Гүйцэтгэх захирал Г.Цэрмаа, “NCD Precon” ХХК-ний Ерөнхий менежер Б.Лхагва-Очир, “БҮК” ХХК-ний Гүйцэтгэх захирал Х.Золжаргал, “Гэрэлт шинэчлэл” ХХК-ний Менежер Т.Цогбаатар зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, угсармал төмөрбетон үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл, МУ-ын зөвлөх инженер Б.Цэдэнсамба зэрэг инж
енер идэвхтэй оролцон, угсармал бүтээцийн талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.
“NCD Precon” ХХК-ий захирал Д.Энхтүвшин Барилгын инженер хөтөлбөрийн бакалаврын оюутан Д.Шинэ-Эрдэнэд 5,5 сая төгрөгийн сургалтын төлбөрийн өргөмжлөл гардуулсан нь боловсролыг дэмжсэн үйл ажиллагаа байлаа.
Эрдэмтэн багш, ахисан түвшний судлаач оюутнууд эрдэм шинжилгээний 10 илтгэлийг хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хуралд барилгын салбарын 90 гаруй ИТА оролцож мэдлэгээ дээшлүүлэн сертификат гардан авлаа.
Онол практикийн бага хурлын үйл ажиллагааг ивээн тэтгэсэн “NCD Precon” ХХК, “БҮК” ХХК, БХТ-ийн хамт олон болон хамтран зохион байгуулсан багш ажилтан, байгууллагууддаа талархаж байгаагаа илэрхийлэн, ажлын амжилтыг хүсэн ерөөе.





Японы EX RESEARCH INSTITUTE LTD, YOKOHAMA URBAN SOLUTION ALLIENCE болон ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхим, НААНОВО ГРИН ЭНЕРЖИ ХХК хамтран “ WORKSHOP ON INTEGRATED WASTE MANAGEMENT IN ULAANBAATAR CITY, MONGOLIA” ШУТИС-ийн Номын сангийн Хурлын зааланд 2026.01.16-д зохион байгууллаа.
БАС-ийн багш, ажилтнууд Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
Д.БАТТОГТОХ БАГШИЙН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ ГЕОМЕТРИЙН ШУТИС-ИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“АВТО ЗАМ-2025” АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
JOINT CONFERENCE OF THE ISEC 2025 / ASEA SEC 7 олон улсын эрдэм шинжилгээний хурал