БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН 65 ЖИЛ, МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ БАГШ, ШУТИС-н ХҮНДЭД ПРОФЕССОР, П.БОЛДЫН НЭРЭМЖИТ “ГИДРАВЛИК, ХИЙ ШИНГЭНИЙ МЕХАНИК”- ИЙН УЛСЫН V-Р ОЛИМПИАД-ыг БАС-ИБС-ГУББ багийн хамт олон 2024 оны 11-р сарын 25-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан.
Тус олимпиадад нийт 300 гаруй оюутан оролцсоноос:
1-р байр Барилгын инженерчлэл мэргэжлийн 2-р курсийн оюутан О.Эрдэнэбаяр

2-р байр Барилгын инженерчлэл мэргэжлийн 2-р курсийн оюутан Б.Мягмаржаргал, 3-р курсийн оюутан Л.Батбаяр


3-р байр Барилгын инженерчлэл мэргэжлийн 2-р курсийн оюутан Э.Түмэн-Эрдэнэ ба Г.Мөнх-Оргил, Гүүрийн инженерчлэл мэргэжлийн 2-р курсийн оюутан Ч.Мөнхтулга

Тусгай байр Барилгын инженерчлэл мэргэжлийн 2-р курсийн оюутан Г.Энхбаяр, У.Орхонбилиг, А.Нямбаяр, Г.Өлзийхүү


БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!