Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд бид дараах чиглэлүүдээр хамтран ажиллах болно. Үүнд:
1. Дадлагажигч оюутан бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэх.
2. Цалинтай оюутан, тэтгэлэгт хөтөлбөр.
3. Мэргэжлийн техникийн семинар, хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, уралдаан тэмцээн хамтран зохион байгуулах.
4. Мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой судалгаа хамтран хэрэгжүүлэх.
5. Хоёр талын гадаад хамтын ажиллагааг харилцан дэмжих.
6. Харилцан мэдээ, мэдээлэл солилцох.
7. Кредит цагтай сургалтын хөтөлбөр хамтран гаргах.
“Монгол базальт” ХК нь Барилга, архитектурын сургуулийн 65 жилийн ойн хүрээнд ирээдүйн инженер болохоор суралцаж байгаа оюутан залуус руу чиглэсэн олон үйл ажиллагааг санхүүжүүлэхээ илэрхийлсэн бөгөөд эхний хамтран зохион байгуулах үйл ажиллагаа бол “Green Tiny House” улсын хэмжээний уралдаан юм. Энэхүү уралдаан нь Архитектур мэргэжлээр суралцаж буй оюутнууд “Тогтвортой хөгжлийн бодлого”-ын хүрээнд өөрсдийн мэдлэг, ур чадвараараа өрсөлдөх бөгөөд 92 баг амжилттай бүртгүүлсэн бөгөөд эцсийн шалгаруулалт 2024 оны 12 сарын 1-нд болно.
Мөн Ч.Дэндэвдоржийн нэрэмжит “Барилгын материал”-ын улсын VII олимпиадыг 2024 оны 12 сарын 7-нд их, дээд сургуулийн оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулах болно.



АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.