ШУТИС, Барилга Архитектурын Сургууль болон Парис хотын Ла Виллетийн Архитектурын Сургууль нь өнгөрөгч онд буюу 2023.09.28-ны өдөр Европын Холбооны ERASMUS төслийн 93,000 еврогийн санхүүжилттэйгээр Архитектур, хот төлөвлөлтийн мэргэжлийн хөтөлбөрийн 3 жилийн хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурсан. Төслийн хүрээнд ШУТИС, Барилга Архитектурын Сургуулиас Ла Виллетийн Архитектурын Сургуульд 3 оюутан нэг жил буюу 2 семестрийн турш тэтгэлэгтэйгээр суралцах, 6 багш 2 мэргэжилтнийг богино хугацааны хамтарсан сургалт, семинарт оролцуулах, Францын талаас 2 багш, 2 мэргэжилтэн Барилга Архитектурын Сургуульд хүрэлцэн ирж хамтарсан сургалт семинар зохион байгуулахаар тохиролцсон билээ.
Дээрх үйл ажиллагааны эхлэл болж БАС, Архитектурын салбарын ахлах багш А.Өэлүн, багш Б.Амаржаргал нар 2024.05.27-06.16 хооронд Парис хотын Ла Виллетийн Архитектурын Сургуульд хүрэлцэн очиж ажиллаад ирлээ. Гурван долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн хамтарсан арга хэмжээний хүрээнд дараах ажлууд хийгдэв. Үүнд:
Архитектурын салбарын ахлах багш А.Өэлүн, багш Б.Амаржаргал
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.