ШУТИС, Барилга, Архитектурын сургууль БНСУ-ын Конкук их сургуулийн Барилга, Хүрээлэн буй орчны инженерийн салбартай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
ШУТИС, Барилга Архитектурын Сургууль нь БНСУ-ын Конкук их сургуулийн Барилга, Хүрээлэн буй орчны инженерийн салбартай хамтран ажиллах Санамж бичигийг (MoU) 2024.06.24-д хийлээ. БНСУ-ын Конкук их сургуулийн Барилга, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын профессор Dong-Ho Ha, дэд профессор Sungjin Bae нар БАС дээр хүрэлцэн ирэв. Энэхүү санамж бичгийн хүрээнд БАС-ийн багш нарыг чадавхжуулах, ахисан түвшиний оюутнуудын суралцахад дэмжлэг үзүүлэх, сургалт, судалгааны чиглэлээр мэдээлэл солилцох, хурал, семинар, богино хугацааны сургалт хамтран зохион байгуулах, бусад салбарт хамтран ажиллах зэрэг ажлууд багтана.



Энэ үеэр Улаанбаатар хотын эмнэлэгийн байгууллагын хог хаягдал боловсруулах үйлдвэр “Элемент медикал ХХК” болон Нарангийн энгэрийн хог хаягдлыг устгах ландфилл, нөхөн сэргээх явцтай танилцлаа.


JOINT CONFERENCE OF THE ISEC 2025 / ASEA SEC 7 олон улсын эрдэм шинжилгээний хурал
НААНОВО ГРИН ЭНЕРЖИ ХХК-аас ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимд “ХАЯГДАЛ БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ” мэргэжлийн ЛАБОРАТОРИЙН ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАХ үйл ажиллагаа боллоо.
“CECAR10” Civil Engineering Conference at the Asian Region олон улсын эрдэм шинжилгээний хурал
"2IP-2025” арга хэмжээ
Усны шинжлэх ухаан ба инженерчлэл – 2025 эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.