2024.06.24-ны өдөр ШУТИС-ийн төв байрны задгай талбайд MJEED төслийн хүрээнд БАС-ийн Барилгын инженерийн салбарын “Газар хөдлөлтийн инженерчлэлийн лаборатори” Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлтийг бүртгэх станцуудын сүлжээний хяналт, туршилт хийх лабораторийн нээлт хийгдлээ. Тус арга хэмжээнд БШУЯ, JICA, ОБЕГ, Нийслэлийн ЗДТГ, ШУТИС, Гүйцэтгэгч компаниуд зэрэг байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.








БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!