Нагаока Технологийн Их Сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх
Нагаока Технологийн Их Сургуулийн Барилга, байгууламжийн болон Хүрээлэн буй орчны инженерчлэлийн салбарын дэд профессор К. Такахаши болон Механикийн инженерчлэлийн салбарын дэд профессор Т. Хомма нар өнгөрөгч 3 сарын 28-ны өдөр Барилгын Инженерчлэл хөтөлбөрөөр 2+2.5 жилийн хамтарсан хөтөлбөрийн хүрээнд 2 талын хөтөлбөрийн хичээл дүйцүүлэлтийн ажлыг Барилга, Архитектурын Сургууль дээр амжилттай хэрэгжүүллээ. Цаашид тус сургуультай бусад хөтөлбөрүүд дээр хамтарсан хөтөлбөр өргөжүүлэхийг эрмэлзэж байна.
Барилга, Архитектурын Сургуулийн Захиргаа.

БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!