Канад улсын Торонто хотод CONCRETE EXPO -2024 сэдэвт олон улсын үзэсгэлэн, семинар 2024 оны 02 сарын 14-16 өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээний үеэр Барилга, Хот Байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Канад улсад ажлын айлчлал хийж, “Хүйтэн бүсийн барилгын үзэсгэлэн-2024” олон улсын арга хэмжээнд БАСургуулийн захирал Б.Нарантуяа, “Реконтсракшн” төвийн захирал Я.Дүйнхэржав, барилгын инженерийн салбарын профессор М.Сугар болон яамны төлөөлөгчид хамтран оролцлоо.
Канадын бетоны expo -2024 үйл ажиллагаа нь барилга байгууламжийн бүтээн босгох, харилцаа хамтын ажиллагаа сайжруулах, хамгийн сүүлийн үеийн барилгын материал, техник технологитой танилцах, бетон үйлдвэрлэлд нэвтэрч байгаа шинэ аргын талаар мэдлэгээ дээшлүүлэх, оюутан суралцагчдад мэдээлэл хүргэж, танилцуулах бололцоог олгов. Stage presentation-танхимд болсон семинаруудад сууж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлж, тэдгээрийн талаар оюутны сургалт судалгаанд ашиглах гарын авлага, материалыг авлаа.
Мөн БХБЯ-ны сайд Ц.Даваасүрэнтэй Барилгын Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал, бусад удирдлагуудын хамт уулзалт хийж, цаашид БАС-ийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тус сургуульд зочлох хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахаар тохирлоо.
ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар, магистр, доктор оюутнууд Солонгосын их сургуультай уулзалт семинар хийж, дахин боловсруулах үйлдвэр, ус цэвэрлэх байгууламж, Ногоон барилгатай танилцав.
Дүрслэх геометр-ийн Улсын XV олимпиад
Д.Баттогтохын нэрэмжит ШУТИС-ийн Дүрслэх геометрийн Олимпиад 2024.12.07-ний өдөр зохион байгуулагдлаа.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2024-2025 оны хичээлийн жилийн ШУТИС-ийн Техникийн зурагзүйн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа