2023 оны төсөвт тусгаж төлөвлөсний дагуу 2-402 тоот “Зураг төслийн автоматжуулалтын лаборатори” Барилга Архитектурын Сургуулийн санхүүжилтээр зуун арван сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчлэгдлээ. Dell Optiplex 7000 Tower загварын 25ш компьютер худалдан авч, мөн интернэтийн төхөөрөмжүүд болон сүлжээг шинэчлэн татсан.
Тус лабораторид “Барилгын төслийн загварчлал”, “Барилгын тооцооны программ”, “3 хэмжээст загварчлал” хичээлүүд ордог. Барилгын зураг төсөл, болон тооцооны мэргэжлийн программууд болох AutoCAD, Revit, Lira нь 3D загварчлал дээр голчлон ажилладаг болсноор техник хангамжийн үзүүлэлтийг цаг алдалгүй сайжруулж явах шаардлагатай байгаагаас үүдэн тус лабораторийн компьютеруудыг шинэчлэв.
Лабораторийн комьютеруудыг хүлээн авч, угсарч 2023.12.28-нд БАС-ийн захирлын зөвлөлд танилцуулав.
Барилгын инженерийн салбар
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!