“iROAD” Авто замын судалгааны институт-ын хамт олон Герман улсын авто замын мэргэжлийн номын хэвлэлийн 75 жилийн түүхтэй Киршбаум компаниас албан ёсны эрхийг нь авч, Герман хэлнээс орчуулсан "АВТО ЗАМД ХЭРЭГЛЭХ АСФАЛЬТБЕТОН" шинэхэн номноосоо бэлэглэлээ.
Энэхүү ном нь 24 ерөнхий бүлэг, 119 дэд бүлгээс бүрдсэн 485 хуудас бүхий асфальтбетоны материалын шинж чанар, үйлдвэрлэл арга технологийн тухай бүрэн ойлголт өгөх, олон улсын туршлага, судалгаанд үндэслэсэн мэргэжлийн бүтээл бөгөөд авто замын чиглэлээр суралцаж буй оюутнууд, зам барилгын ажлын компаниуд, үйлдвэрлэлд ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудын цогц гарын авлага болсон ном билээ.

Танай хамт олны цаашдын судалгаа, бүтээл нь арвин байх болтугай.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!