“Тогтвортой барилгын долоо хоног” хөтөлбөрийн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 11-р сарын 06-нд, “Дулаан хамгаалалтын үнэлгээ, шалгуур, төлөвлөлт” сэдэвт семинарыг 2023 оны 11-р сарын 07-нд, “Дулаан хамгаалалт ба сэрээгдэх эрчим хүч” сэдэвт сургалтыг 2023 оны 11-р сарын 08-нд тус тус зохион байгуулсан ба сургалт 11-р сарын 13, 14, 15, 16-нд үргэлжлэн явагдана. Хурлын үеэр төсөл хамтран хэрэгжүүлэгч Шведийн Лундын их сургууль болон Эстонийн Таллины их сургуулийн профессорууд барилгын хашлага бүтээцийн чийг ба 2 хэмжээст дулаан дамжуулалтын талаар сонирхолтой илтгэл тавьж, дотоодын 3 их сургуулийн багууд төслийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлууд болон лабораториудаа инженер, техникийн ажилчид, судлаачид, оюутнуудад танилцуулав. Сургалтыг зохион байгуулахад Монголын барилгын инженерүүдийн холбоо хамтран оролцсон ба сургалтад давхардсан тоогоор 100 гаруй салбарын мэргэжлийн багш, судлаачид, ХАСК мэргэжлийн инженер техникийн ажилчид, магистр доктор оюутан, ахлах ангийн бакалавр оюутнууд хамрагдсан. Сургалтын хичээлүүдийг зочин профессорууд өөрийн орны туршлагад суурилсан жишээн дээр тулгуурлан заасан нь сонирхолтой байв. Мөн орчин үед өргөнөөр хэрэглэгдэж байгаа үнэ төлбөргүй ашиглах боломжтой тооцооллын программуудыг танилцуулав.



ХБОИСалбар, төслийн баг
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!