БАС-н Барилгын Инженерийн Салбарын дэд профессор С.Нямдорж (Sc.D), багш Х.Уламбаяр нар ОХУ-ын “Москвагийн Барилгын Үндэсний Судалгааны Улсын Их Сургууль (НИУ МГСИ)" дээр зохион байгуулагдсан “Барилгын салбарын ирээдүй: Сорилт ба хөгжлийн хэтийн төлөв” олон улсын хуралд оролцоод ирлээ. Энэхүү хурал нь 2023 оны 9-р сарын 18-22-ны хооронд таван өдөр үргэлжилсэн бөгөөд 1000 гаруй зочид, оролцогчид оролцов.

Энэ жилийн олон улсын хурал нь “Барилгын материал”, “Буурь суурь, газар доорх байгууламжууд, геотехник”, “Барилга байгууламжийн найдваржилт”, “Барилгын механик, барилгын бүтээцлэлийн загварчлал ба тооцооны аргууд”, “Архитектур” гэсэн үндсэн 5 хэсэгт хуваагдаж хуралдсанаас гадна дээрх чиглэлүүдээр дугуй ширээний уулзалтууд зохион байгуулж, мөн үзэсгэлэн үзүүлж, тус сургуулийн лабораториудтай танилцуулсан зэргээрээ онцлог байлаа.
Тус хурлын “Буурь, суурь, газар доорх байгууламжууд, геотехник” хуралдааны хэсэгт профессор С.Нямдорж (Sc.D) урилгаар оролцсоноос гадна тус хурлын хүрээнд судалгааны өгүүлэл явуулсан юм. Мөн энэхүү хурлын “Барилгын механик, барилгын бүтээцлэлийн загварчлал ба тооцооны аргууд” хуралдааны хэсэгт багш Х.Уламбаяр нь “Анализ эффективности применения гофроэлементов на основе алгоритмов оптимизации” гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тухайн багш нарын тус хуралд явуулсан илтгэл нь Scopus -т бүртгэлтэй олон улсын мэргэжлийн сэтгүүлд бүрэн хэмжээний өгүүлэл болж хэвлэгдэх юм.


БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!