Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь удаагийн Багш нарын баярыг тохиолдуулан Барилга, архитектурын сургуулиас зохион байгуулсан “ИХ СУРГУУЛИЙН ХӨГЖИЛ ДЭВШИЛД БАГШИЙН ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР” хэлэлцүүлэг уулзалт 2023 оны 10-р сарын 05-ны өдөр ШУТИС-ийн VIII байрны Олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхимд боллоо. Тус арга хэмжээг нээж, БАС-ийн эрдэмтэн багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүлж захирал Б.Нарантуяа үг хэлэв.

“Их сургуулийн багш оюутны сэтгэл зүйг ойлгох нь” сэдвээр Сэтгэл зүйч Д.Оюунномин
“Ахмад багшийн арга туршлагыг залуу үеийнхэнд өвлүүлэх нь” сэдвээр
Барилгын инженерийн салбарын ахмад багш доктор (Ph.D) дэд профессор Э.Ганзориг,
Архитектурын салбарын ахмад багш доктор (Ph.D) профессор И.Гончигбат
“Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлэх нь”
Зураг төсөл, оношлогооны Реконстракшн төвийн захирал доктор (Sc.D), профессор Я.Дүйнхэржав илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв.
Мөн тус арга хэмжээний үеэр хамт олноо манлайлж ажилласан БАС-ийн профессор, багш нарын төлөөллийг шагнаж урамшуулав.
Шилдэг багш:
1. Шилдэг зөвлөх багшаар АС-ын багш Э.Мөнхжин
2. Шилдэг судлаач багшаар ИБС-ын дэд профессор С.Хаснавч
Шилдэг судалгааны төв:
Зураг, төсөл оношилгооны Реконстракшн төвийн захирал Я.Дүйнхэржав
Захирлын нэрэмжит шагналаар:
ОУ-ын төслийг амжилттай хэрэгжүүлж буй төслийн удирдагч:
Б.Аюурзана, Б.Билгүүн, О.Алтанзагас, Б.Мөнхбаяр
Ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлан ажиллаж амжилт гаргасан:
Б.Сэлэнгэ, Э.Сувд, С.Амарбуян, Д.Эрдэнэцэцэг, Б.Жавхлан, Б.Буянжаргал, Э.Даваахүү
Өнгөрсөн хичээлийн жилийн хугацаанд хамт олноороо манлайлан ажиллаж сургуулийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн тоог нэмэгдүүлэх, ОУ-ын төсөл хэрэгжүүлж идэвхи санаачилгатай ажилласан Г.Цовоодаваа эрхлэгчтэй Архитектурын салбарыг "Шилдэг салбар"-аар шалгаруулж шагнав.
Нийт профессор багш, ажилтан та бүхэндээ баярын мэндийг дахин хүргэж цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэн ерөөе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!