Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга Архитектурын Сургууль болон Парис хотын Ла Виллетийн Архитектурын Үндэсний Сургуулиуд нь хамтын ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж Европын Холбооны ERASMUS төслийн 93,000 еврогийн санхүүжилттэйгээр Архитектур мэргэжлийн хөтөлбөрийн 3 жилийн хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр болж 2023.09.28-ны өдөр сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтарсан төслийн явцад Монголын талаас Ла Виллетийн Архитектурын Үндэсний Сургуульд 3 оюутан бүтэн жилийн турш тэтгэлэгтэйгээр суралцах, 6 багш 2 мэргэжилтэн богино хэмжээний мэргэшүүлэх сургалтад оролцох, Францын талаас 2 багш, 2 мэргэжилтэн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга Архитектурын Сургуульд богино хэмжээний мэргэшүүлэх сургалтад хамрагдахаар болоод байна. Ингэснээр Бүгд Найрамдах Франц Улс, Монгол улсын хооронд явж ирсэн шинжлэх ухаан, соёл, боловсролын өргөн хүрээний хамтын ажиллагаа улам өргөжиж архитектур, хот байгуулалтын салбарт хүрээгээ тэлж байна.

БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!