Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга архитектурын сургууль нь БНСУ-ын КОЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр “Дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх S-Quad (2022-2027)” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Сөүлийн Үндэсний их сургуультай хамтран “Хот ба бүс нутгийн төлөвлөлт” магистрын хөтөлбөр анхны элсэгчдээ авч албан ёсоор 2023.09.25-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байна.
Магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх боловсон хүчний бүрэлдэхүүнд Сөүлийн Үндэсний их сургуулийн чадвартай профессор багш нар оролцон ажиллаж, хичээлүүд танхим болон зайн сургалтын холимог хэлбэрээр орж байна. Энэ хичээлийн жилд заагдаж буй “A.UPA730 Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой байдал” хичээлийн хамгийн анхны 4 цагийн сургалтыг 2023.10.03-ны өдөр Сөүлийн Үндэсний их сургуулийн профессор доктор Jaemin SONG Барилга архитектурын сургууль дээр танхимаар зааж танилцууллаа. Профессор Jaemin SONG нь Массачусеттсын Технологийн Хүрээлэн (MIT)-д докторын зэргээ хамгаалсан, АНУ, Англи, Герман улсуудад ажиллаж байсан туршлагатай, эрдэм шинжилгээний олон бүтээл туурвисан багш юм. Энэ үйл ажиллагаа нь S-Quad төсөл болон “Хот ба бүс нутгийн төлөвлөлт” магистрын хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйн нэг илэрхийлэл боллоо.



БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!